МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 5 дугаар сарын 10-ны єдєр
Улаанбаатар хот
ГАДААДЫН ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТЫН ТУХАЙ
НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
Энэ хуулийн зорилт нь Монгол Улсад
гадаадын хєрєнгє оруулалтыг урамшуулан дэмжих,
хєрєнгє оруулагчийн эрх, эд хєрєнгийг хамгаалах
болон гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн
нэгжийн vйл ажиллагаатай холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалтын тухай хууль тогтоомж
1. Гадаадын хєрєнгє оруулалтын тухай
хууль тогтоомж нь Yндсэн хууль, энэ хууль,
тэдгээртэй нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн
бусад актаас бvрдэнэ.
2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ
хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын
гэрээний заалтыг дагаж мєрдєнє.
З дугаар зvйл. Хуулийн нэр томъёо
1. "Гадаадын хєрєнгє оруулалт" гэж
Монгол Улсын нутаг дэвсгэр дээр аж ахуйн нэгж
байгуулах, эсхvл Монголын аж ахуйн нэгжтэй
хамтран ажиллах зорилгоор гадаадын хєрєнгє
оруулагчаас Монгол Улсад оруулж буй эд хєрєнгийн
болон оюуны vнэт зvйлсийг хэлнэ.
2. "Гадаадын хєрєнгє оруулагч" гэж
Монгол Улсад хєрєнгє оруулалт хийж буй гадаадын
хуулийн этгээд, хувь хvн /Монгол Улсад байнга
оршин суудаггvй гадаадын иргэн болон
харъяалалгvй хvн, тvvнчлэн гадаадад байнга оршин
суудаг Монгол Улсын иргэн/-ийг хэлнэ.
З. "Монголын хєрєнгє оруулагч" гэж
хєрєнгє оруулалт хийж буй монголын хуулийн
этгээд, хувь хvн /Монгол Улсын иргэн, Монгол Улсад
байнга оршин суудаг гадаадын иргэн болон
харъяалалгvй хvн/- ийг хэлнэ.
4 дvгээр зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалт хийх хvрээ
1. Монгол Улсын хууль тогтоомжоор
хориглосон vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэхээс
бусад хvрээнд гадаадын хєрєнгє оруулалт хийж
болно.
2. Монгол Улсын хууль тогтоомжоор
vйлдвэрлэл, vйлчилгээ эрхлэхийг хориглосноос
бусад нутаг дэвсгэрт гадаадын хєрєнгє оруулалт
хийж болно.
5 дугаар зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалтын тєрєл
1. Гадаадын хєрєнгє оруулагч дараахь
тєрлийн хєрєнгє оруулалт хийж болно:
1/чєлєєтэй хєрвєх валют, хєрєнгє
оруулалтын vр дvнг тєгрєгєєр олсон орлого;
2/хєдлєх болон vл хєдлєх хєрєнгє,
тэдгээртэй холбогдсон эд хєрєнгийн эрх;
З/оюуны болон аж vйлдвэрийн ємчийн эрх.
6 дугаар зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалтыг хэрэгжvvлэх хэлбэр
Гадаадын хєрєнгє оруулалтыг Монгол
Улсад дараахь хэлбэрээр хэрэгжvvлнэ:
1/ гадаадын хєрєнгє оруулагч дангаараа
аж ахуйн нэгж байгуулах, салбар нэгжээ нээн
ажиллуулах;
2/ гадаадын хєрєнгє оруулагч монголын
хєрєнгє оруулагчтай хамтран аж ахуйн нэгж
байгуулах;
З/ гадаадын хєрєнгє оруулагч тус улсын
аж ахуйн нэгжийн ногдол хувь, хувьцаа, бусад vнэт
цаасыг, тvvний дотор Монгол Улсын Ємч хувьчлах
тухай хуулийн дагуу хєрєнгє оруулалтын эрхийн
бичгээр худалдсан аж ахуйн нэгжийн ногдол хувь,
хувьцаа, бусад vнэт цаасыг чєлєєтэй хєрвєх
валютаар, эсхvл хєрєнгє оруулалтын vр дvнд
тєгрєгєєр олсон орлогоороо худалдаж авах замаар
шууд хєрєнгє оруулалт хийж оролцох;
4/ байгалийн баялгийг ашиглах,
боловсруулах талаар хууль тогтоомж, гэрээний
дагуу эрх олж авах.
7 дугаар зvйл. Хувьцаа, бусад vнэт цаас
худалдаж авах
Гадаадын хєрєнгє оруулагч Монгол
Улсын нутаг дэвсгэрт vйл ажиллагаа явуулж буй аж
ахуйн нэгжийн хувьцаа, бусад vнэт цаасыг Монгол
Улсын хууль тогтоомжийн дагуу худалдан авч
болно.
ХОЁРДУГААР БYЛЭГ
Гадаадын хєрєнгє оруулалтыг хамгаалах
8 дугаар зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалтын эрх зvйн баталгаа
1. Гадаадын хєрєнгє оруулалт нь Монгол
Улсын нутаг дэвсгэр дээр Yндсэн хууль, энэ хууль,
тэдгээртэй нийцvvлэн гаргасан бусад хууль
тогтоомж болон Монгол Улсын олон улсын гэрээгээр
баталгаажсан эрх зvйн хамгаалалттай байна.
2. Гадаадын хєрєнгє оруулалтыг Монгол
Улсын нутаг дэвсгэр дээр нийгэмчлэх, хууль
бусаар хураан авахыг хориглоно.
З. Гадаадын хєрєнгє оруулагчийн
хєрєнгийг гагцхvv нийтийн ашиг сонирхлын
vvднээс, зєвхєн хуульд заасан журмын дагуу,
ялгаварлан гадуурхахгvй байх зарчмын vндсэн
дээр, бvрэн хэмжээгээр нєхєн тєлєх нєхцєлєєр
дайчлан гаргуулж болно.
4. Монгол Улсын олон улсын гэрээнд
єєрєєр заагаагvй бол дайчлан гаргуулсан эд
хєрєнгийн нєхєн тєлбєрийн хэмжээг тvvнийг
дайчлан гаргуулсан буюу дайчлан гаргуулах тухай
нийтэд мэдэгдэх vеийн vнэлгээгээр тодорхойлно.
Нєхєн тєлбєрийг саадгvй гvйцэтгэнэ.
5. Монгол Улсад онц болон дайны байдал
бий болсноос гадаадын хєрєнгє оруулагчид
учирсан хохирлыг монголын хєрєнгє оруулагчтай
адил нєхцєлєєр шийдвэрлэнэ.
9 дvгээр зvйл. Гадаадын хєрєнгє
оруулагчдад олгох нєхцєл
Монгол Улс нь гадаадын хєрєнгє
оруулагчдад оруулсан хєрєнгєє эзэмших, ашиглах,
захиран зарцуулахад Монголын хєрєнгє
оруулагчдад олгодгоос дутуугvй тааламжтай
нєхцєл олгоно.
10 дугаар зvйл. Гадаадын хєрєнгє
оруулагчийн эрх, vvрэг
1. Гадаадын хєрєнгє оруулагч дараахь
эрх эдэлнэ:
1/ эд хєрєнгєє эзэмших, ашиглах, захиран
зарцуулах, тvvний дотор аж ахуйн нэгжийн дvрмийн
санд хувь хєрєнгє болгон оруулсан эд хєрєнгєє
гадаадад буцаан гаргах;
2/ гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийг удирдах буюу удирдахад оролцох;
З/ бусад этгээдэд хууль тогтоомжийн
дагуу эрх, vvргээ шилжvvлэх;
4/ дараахь орлого, ашгаа гадаадад
саадгvй гуйвуулах:
а/ єєрт ногдох хувь хvртэгчийн орлого,
хувьцааны ногдол ашиг;
б/ эд хєрєнгє, vнэт цаасаа борлуулсан,
эд хєрєнгийн эрхээ бусдад шилжvvлсэн болон аж
ахуйн нэгжээс гарсан, тvvнийг татан буулгаснаас
єєрт нь ногдох орлого;
5/ хууль тогтоомжид заасан бусад эрх.
2. Гадаадын хєрєнгє оруулагч дараахь
vvрэг хvлээнэ:
1/ Монгол Улсын хууль тогтоомжийг сахин
биелvvлэх;
2/ гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж байгуулах тухай гэрээ, дvрмээр
хvлээсэн vvргээ биелvvлэх;
З/ байгаль орчныг хамгаалах, нєхєн
сэргээх арга хэмжээ авч хэрэгжvvлэх;
4/ монголын ард тvмний vндэсний ёс
заншлыг хvндэтгэх.
ГУРАВДУГААР БYЛЭГ
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн
нэгжийн vйл ажиллагаа
11 дvгээр зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгж
1. Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу
байгуулагдсан, дvрмийн сангийн 2О-иос доошгvй
хувь нь гадаадын хєрєнгє оруулагчийн хувь
хєрєнгєєс бvрдсэн аж ахуйн нэгжийг гадаадын
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж гэнэ.
2. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж нь бvртгvvлсэн єдрєєсєє эхлэн Монгол
Улсын хуулийн этгээд болох бєгєєд vйл
ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу явуулна.
12 дугаар зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгж байгуулахыг зєвшєєрєх
1. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж байгуулах зєвшєєрлийг гадаадын
хєрєнгє оруулалтын бодлогыг хэрэгжvvлэх тєрийн
захиргааны тєв байгууллага /цаашид "Худалдаа,
vйлдвэрийн яам" гэх/ хєрєнгє оруулагчдын
єргєдлийн vндсэн дээр олгоно.
2. Хєрєнгє оруулагчдын єргєдєлд
дараахь зvйлийг тусгана:
1/ хєрєнгє оруулагчдын нэр, хаяг,
vндэсний харъяалал;
2/ хєрєнгє оруулалтын тєрєл, хэмжээ;
З/ аж ахуйн нэгжийн хэлбэр;
4/ хєрєнгє оруулах vндсэн салбар,
эрхлэх vйлдвэрлэл vйлчилгээ;
5/ хєрєнгє оруулах, хэрэгжvvлэх vе шат,
хугацаа.
З. Єргєдєлд дараахь баримт бичгийг
хавсаргана:
1/ хєрєнгє оруулагчдын тухай
танилцуулга, хуулийн этгээдийн гэрчилгээний
хуулбар;
2/ гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж байгуулах тухай гэрээ;
З/ гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийн дvрэм;
4/ хєрєнгє оруулалттай холбогдолтой
маркетинг, менежмент, технологийн болон бусад
хэлэлцээр;
5/ техник, эдийн засгийн тооцоо;
6/ хєрєнгє оруулагчдын тєлбєрийн
чадварын тухай vйлчлэгч банкны нотолгоо;
7/ байгалийн баялаг эрж хайх, олборлох,
боловсруулах, газар ашиглах болон тусгай
зєвшєєрлийн vндсэн дээр эрхэлбэл зохих
vйлдвэрлэл, vйлчилгээний талаар Монгол Улсын эрх
бvхий байгууллагуудын зєвшєєрєл.
4. Єргєдлийг, тvvнд хавсаргасан баримт
бичгийн хамт хvлээн авсан єдрєєс хойш 6О хоногийн
дотор мэргэжлийн байгууллагуудын дараахь
дvгнэлтийн vндсэн дээр Худалдаа, vйлдвэрийн
сайдын тушаалаар шийдвэрлэнэ:
1/ хууль тогтоомжид нийцэж буй эсэх;
2/ байгаль орчинд vзvvлэх нєлєєлєл;
З/ эрvvл ахуйн шаардлагад нийцэж буй
эсэх;
4/ технологийн тvвшингийн vнэлгээ.
5. Энэ зvйлийн 4 дэх хэсгийн 2, З-т заасан
дvгнэлтийг гаргахдаа олон улсын болон Монгол
Улсын стандартыг баримтална.
6. Энэ зvйлийн 4 дэх хэсгийн 4-т заасан
дvгнэлтийг Монгол Улсын Засгийн газраас
баталсан журмын дагуу гаргана.
7. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж байгуулахыг зєвшєєрвєл Худалдаа
vйлдвэрийн яам гэрчилгээ олгоно.
8. Гадаадын хєрєнгє оруулалттай
байгуулах аж ахуйн нэгжийн vйл ажиллагаа Монгол
Улсын хууль тогтоомж, байгаль орчин, эрvvл ахуйн
болон технологийн шаардлагад нийцэхгvй гэж
vзвэл зохих vндэслэлийг тодорхойлж зєвшєєрєл
олгохоос татгалзана.
9. Энэ зvйлд заасан хєрєнгє оруулагчдын
єргєдєл, гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн
нэгж байгуулахыг зєвшєєрсєн гэрчилгээний
загварыг Худалдаа, vйлдвэрийн сайд батална.
1О. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж дvрмийн сан, гэрээ, дvрэмдээ нэмэлт,
єєрчлєлт оруулах бол энэ тухай 30 хоногийн ємнє
Худалдаа, vйлдвэрийн яаманд мэдэгдэнэ. Худалдаа,
vйлдвэрийн яам дээрх нэмэлт, єєрчлєлт оруулах
асуудлыг энэ зvйлд заасны дагуу хянаж 30 хоногийн
дотор шийдвэрлэнэ.
1З дугаар зvйл. Эд хєрєнгє, оюуны vнэт
зvйлсийг vнэлэх
1. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийн дvрмийн санд хєрєнгє оруулагчдаас
оруулах эд хєрєнгє, оюуны vнэт зvйлсийг чєлєєтэй
хєрвєх валютаар болон тєгрєгєєр vнэлгээний адил
зарчим баримтлан хєрєнгє оруулагчид харилцан
тохиролцож vнэлнэ.
2. Тєгрєгийг Монголбанкнаас тогтоосон
тухайн vеийн ханшийг баримтлан чєлєєт валютад
хєрвvvлж тооцно.
14 дvгээр зvйл. Худалдаа, vйлдвэрийн
яамны гадаадын хєрєнгє оруулалтын бодлогыг
хэрэгжvvлэхтэй холбогдсон бvрэн эрх
Худалдаа, vйлдвэрийн яам гадаадын
хєрєнгє оруулалтын бодлогын талаар дараахь
бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/ гадаадын хєрєнгє оруулалтын тухай
хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
2/ гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж байгуулах асуудлаар холбогдох
мэргэжлийн байгууллагуудаар энэ хуулийн 12
дугаар зvйлийн 4 дэх хэсэгт заасан дvгнэлт
гаргуулах ажлыг зохион байгуулах;
З/ гадаадын хєрєнгє оруулалтаар
хэрэгжvvлэх тєсєл зарлах, шалгаруулах;
4/ гадаадын хєрєнгє оруулагчдын
хэрэгжvvлэхээр санал болгосон тєслvvдэд сонгон
шалгаруулалт хийх;
5/ гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж байгуулахыг зєвшєєрєх, эсхvл
татгалзах;
6/ гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийн vйл ажиллагааг тvр буюу бvрмєсєн
зогсоох;
7/ хууль тогтоомжид заасан бусад бvрэн
эрх.
15 дугаар зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжийг бvртгэх
1. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийг Худалдаа, vйлдвэрийн яамнаас
олгосон гэрчилгээг vндэслэн Улсын татварын
ерєнхий газар бvртгэж, нийтэд мэдээлнэ.
2. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийн дvрмийн сан, гэрээ, дvрэмд орсон
нэмэлт, єєрчлєлтийг Худалдаа, vйлдвэрийн яамнаас
олгосон зєвшєєрлийн vндсэн дээр Улсын татварын
ерєнхий газар бvртгэнэ.
16 дугаар зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжийн vйл ажиллагааг
зогсоох
1. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийн vйл ажиллагааг Монгол Улсын Аж
ахуйн нэгжийн тухай хуульд заасан vндэслэлээр
зогсооно.
2. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийн vйл ажиллагаа нь энэ хуулийн 12
дугаар зvйлийн 4 дэх хэсэгт заасан дvгнэлтийн аль
нэгийг зєрчиж байгаа нь нотлогдвол Худалдаа,
vйлдвэрийн яам уул аж ахуйн нэгжийн vйл
ажиллагааг тvр буюу бvрмєсєн зогсоож болно.
17 дугаар зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжийг татан буулгах
1. Yйл ажиллагаа нь зогссон гадаадын
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж энэ тухай
шийдвэрийг уул шийдвэр гарснаас хойш 14 хоногийн
дотор Худалдаа, vйлдвэрийн яаманд ирvvлнэ.
2. Татан буугдаж байгаа гадаадын
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж нь тєлбєр
тооцоог бvрэн дуусгасан, байгаль орчныг нєхєн
сэргээх vvргээ Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу гvйцэтгэсэн тухай холбогдох байгууллагын
баталгааг Худалдаа, vйлдвэрийн яаманд ирvvлнэ.
З. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж татан буугдаж байгаа бол Худалдаа,
vйлдвэрийн яам уул аж ахуйн нэгжийг байгуулахыг
зєвшєєрсєн зєвшєєрлєє хvчингvй болгож, энэ тухай
Улсын татварын ерєнхий газарт мэдэгдэнэ.
4. Улсын татварын ерєнхий газар энэ
зvйлийн З дахь хэсэгт заасан мэдэгдлийг vндэслэн
гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжийг
улсын бvртгэлээс хасч, нийтэд мэдээлнэ.
5. Татан буугдаж байгаа гадаадын
хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгж эцсийн тооцоо
хийж дууссаны дараа гадаадын хєрєнгє оруулагч
энэ хуулийн 1О дугаар зvйлийн 4 дэх хэсэгт заасан
орлого, ашгаа гуйвуулж болно.
18 дугаар зvйл. Татвар ногдуулах
1. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжид Монгол Улсын татварын хууль
тогтоомжийн дагуу татвар ногдуулна.
2. /Энэ хэсгийг 1998 оны 1 дvгээр сарын
15-ны єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/
19 дvгээр зvйл. Гаалийн болон
худалдааны албан татвараас чєлєєлєх
/Энэ зvйлийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/
2О дугаар зvйл. Орлогын албан татварын
хєнгєлєлт
/Энэ зvйлийг 1998 оны 1 дvгээр сарын 15-ны
єдрийн хуулиар хvчингvй болсонд тооцсон/
21 дvгээр зvйл. Гадаадын хєрєнгє
оруулалттай аж ахуйн нэгжид газар ашиглуулах
1. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжид газрыг Монгол Улсын газрын тухай
хууль тогтоомжид заасан болзол, журмын дагуу
тєлбєртэйгээр, гэрээний vндсэн дээр ашиглуулна.
2. Гэрээнд газар ашиглуулах нєхцєл,
хугацаа, байгаль орчны унаган тєрхийг хамгаалах,
нєхєн сэргээх арга хэмжээ, газар ашигласны
тєлбєр, хоёр талын хvлээх хариуцлагыг тусгана.
З. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээг дараахь
журмаар байгуулна:
1/ Монгол Улсад гадаадын хєрєнгє
оруулагч дангаараа байгуулсан аж ахуйн нэгжид
тєрийн ємчийн газар ашиглуулах гэрээг тухайн
шатны иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал болон
Тэргvvлэгчдийн зєвшєєрснєєр Монголын талын
ємчлєгч гадаадын хєрєнгє оруулагчтай;
2/ монголын хєрєнгє оруулагч оролцсон
гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид
тєрийн ємчийн газар ашиглуулах гэрээг тухайн
шатны иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал болон
Тэргvvлэгчдийн зєвшєєрснєєр Монголын талын
ємчлєгч уул аж ахуйн нэгжийн удирдлагатай;
З/ монголын хєрєнгє оруулагч оролцсон
гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн нэгжид
хувийн ємчийн газар ашиглуулах гэрээг тєрийн эрх
бvхий байгууллагын зєвшєєрснєєр уул газрын
ємчлєгч гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн
нэгжийн удирдлагатай.
4. Энэ зvйлийн З дахь хэсгийн 2, З-т
заасан гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн
нэгжийн удирдлагын байгуулсан газар ашиглах
гэрээнээс vvсэх хариуцлагыг Монголын хєрєнгє
оруулагч болон гадаадын хєрєнгє оруулагч аж
ахуйн нэгжийн дvрмийн санд оруулсан хувь
хєрєнгєтэйгээ тэнцvv хувь хэмжээгээр хvлээнэ.
5. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжид газар ашиглуулах гэрээний vндсэн
хугацаа тухайн аж ахуйн нэгжийн vйл ажиллагаа
явуулах хугацаагаар тодорхойлогдоно. Газар
ашиглах гэрээний vндсэн хугацаа эхний ээлжинд 6О
жилээс илvvгvй байна. Газар ашиглуулах гэрээний
хугацааг гэрээнд заасан анхны нєхцєлєєр нэг удаа
4О хvртэл жилээр сунгаж болно.
6. Газар ашиглуулах гэрээний хугацаа
дуусахаас ємнє гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж татан буугдсан бол газар ашиглуулах
гэрээний хугацаа нэгэн зэрэг дуусгавар болно.
7. Улсын тусгай хэрэгцээг vндэслэн
газрыг солих буюу эгvvлэн авч болно. Энэ тухай
шийдвэрийг гагцхvv Засгийн газар гаргана. Yvний
улмаас гадаадын хєрєнгє оруулагчид учирсан
хохирлын нєхєн тєлбєрийг саадгvй гvйцэтгэнэ.
Нєхєн тєлбєрийн хэмжээг газрыг солих буюу
эгvvлэн авах vеийн vнэлгээг vндэслэн
тодорхойлно.
8. Газрыг хvн амын эрvvл мэнд, байгаль
орчин, vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд
харшаар ашиглавал газар ашиглуулах гэрээг
цуцална.
22 дугаар зvйл. Санхvv, зээл, бvртгэл,
хяналт
1. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж нь санхvv, татвар, зээл, тооцоо,
валютын гvйлгээтэй холбогдолтой vйл
ажиллагаагаа Монгол Улсын хууль тогтоомжийн
дагуу явуулна.
2. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж нягтлан бодох бvртгэл, тайлан тэнцлээ
Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу хєтєлнє.
З. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжийн санхvvгийн болон арилжааны vйл
ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу
улсын санхvvгийн хяналтын байгууллага, эсхvл
хяналтын зохих эрх бvхий хєндлєнгийн байцаагч
хянан шалгана. Шаардлагатай гэж vзвэл гадаадын
хєндлєнгийн хяналтын байгууллагыг оролцуулж
болно.
2З дугаар зvйл. Даатгал
Гадаадын хєрєнгє оруулалттай аж ахуйн
нэгж нь Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу
Монголын даатгалын байгууллагад даатгуулж
болно.
24 дvгээр зvйл. Хєдєлмєр, нийгэм
хангамжийн харилцаа
1. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгж Монгол Улсын иргэдийг тэргvvн ээлжинд
авч ажиллуулна. Нарийн мэргэшил, мэргэжлийн
єндєр ур чадвар шаардагдах ажилд гадаадаас хvн
авч ажиллуулж болно. Уул асуудлыг Хvн амын
бодлого, хєдєлмєрийн яамтай зєвшилцєн
шийдвэрлэнэ.
2. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжид ажиллаж байгаа Монгол Улсын
иргэдтэй холбогдсон хєдєлмєр, нийгэм хангамжийн
харилцааг Монгол Улсын хєдєлмєрийн болон
нийгмийн даатгалтай холбогдсон хууль
тогтоомжоор зохицуулна.
З. Гадаадын хєрєнгє оруулалттай аж
ахуйн нэгжид ажиллахаар гадаадаас ирсэн хvн
хєдєлмєрийн хєлс, бусад орлогоосоо Монгол Улсын
хууль тогтоомжийн дагуу татвар тєлєх бєгєєд
vлдсэн орлогоо гадаадад гуйвуулах эрхтэй.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Бусад зvйл
25 дугаар зvйл. Маргаан шийдвэрлэх
Гадаадын хєрєнгє оруулагч болон
монголын хєрєнгє оруулагчийн хооронд, тvvнчлэн
гадаадын хєрєнгє оруулагч болон монголын
хуулийн этгээд, хувь хvний хооронд гадаадын
хєрєнгє оруулалт, гадаадын хєрєнгє оруулалттай
аж ахуйн нэгжийн vйл ажиллагаатай холбогдон
vvссэн маргааныг Монгол Улсын олон улсын гэрээ,
талуудын хооронд байгуулсан гэрээнд єєрєєр
заагаагvй бол Монгол Улсын шvvх шийдвэрлэнэ.
26 дугаар зvйл. Хууль хvчин тєгєлдєр
болох
Энэ хуулийг 199З оны 7 дугаар сарын 1-ний
єдрєєс эхлэн дагаж мєрдєнє.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Н.
БАГАБАНДИ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН
ЕРЄНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н. РИНЧИНДОРЖ