МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1999 оны 7 дугаар сарын 2-ны єдєр
Улаанбаатар хот
КОМПАНИЙН ТУХАЙ
НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь компани vvсгэн байгуулах, бvртгэх,
єєрчлєн байгуулах, компанийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын
бvтэц, хувь нийлvvлэгчдийн эрх, vvргийг тогтоох болон компани
татан буулгахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Хуулийн vйлчлэх хvрээ
2.1.Энэ хууль болон Монгол Улсын бусад хуульд єєрєєр заагаагvй
бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр vйл ажиллагаа явуулж байгаа
бvх компани ємчийн хэлбэр, эд хєрєнгийн болон vйлдвэрлэлийн хэмжээ,
дотоод зохион байгуулалтаас vл хамааран энэ хуулийг дагаж мєрдєнє.
2.2.Банк, санхvv, даатгал, vнэт цаасны салбарт компани vvсгэн
байгуулах, тэдгээрийн vйл ажиллагааны онцлогтой холбогдсон асуудлыг
бусад хуулиар, нийтлэг асуудлыг энэ хуулиар тус тус зохицуулна.
2.3.Тєрийн ємчит vйлдвэрийн газрыг хувьчлах замаар байгуулагдсан
компанийн vйл ажиллагааг энэ хуулиар, тэдгээрийг vvсгэн байгуулахтай
холбогдсон харилцааг Тєрийн болон орон нутгийн ємчийн тухай хуулиарзохицуулна.
2.4.Тєрийн болон орон нутгийн ємчийн оролцоотой компанид тєрийн
ба орон нутгийн ємчийн тєлєєллийг хэрэгжvvлэх журмыг Тєрийн болон
орон нутгийн ємчийн тухай хуулиар зохицуулна.
2.5.Тєрийн ємчит vйлдвэрийн газрыг компанийн хэлбэрт оруулан
єєрчлєн зохион байгуулах замаар vvссэн тєрийн ємчит компанийн
vйл ажиллагааг энэ хуулиар зохицуулна. Энэ тохиолдолд ємчлєгч
нь тєр байх бєгєєд хувь нийлvvлэгчид нь Засгийн газраас эрх олгосон
тєрийн захиргааны байгууллага байна.
2.6. Компаниас єєр хэлбэрийн ашгийн тєлєє vйл ажиллагаа эрхлэх
хуулийн этгээдийг байгуулахтай холбогдсон харилцаа, тэдгээрийн
vйл ажиллагааг бусад хуулиар зохицуулна.
ХОЁРДУГААР БYЛЭГ
Компани, тvvний эрх зvйн байдал
З дугаар зvйл. Компани, тvvний хэлбэр
3.1.Хувь нийлvvлэгчийн оруулсан хєрєнгє нь тодорхой тооны хувьцаанд
хуваагддаг, єєрийн тусгаарласан эд хєрєнгєтэй, vндсэн зорилго
нь ашгийн тєлєє хуулийн этгээдийг компани гэнэ.
3.2.Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлvvлсэн хєрєнгийн ємчлєлд
оролцох эрхийг нотлох бєгєєд компанийн аливаа нэг эд хєрєнгийг
тусгайлан ємчлєх эрхийг нотлохгvй.
3.3.Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дvрмээр
тогтооно. Хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувь нийлvvлэгчдийн
хуралд оролцож хэлэлцэж байгаа бvх асуудлаар болон зарим асуудлаар
санал єгєх, компанийг татан буулгасны дараа vлдсэн эд хєрєнгийг
худалдсанаас олсон орлогоос хувь хvртэх зэрэг vндсэн эрх эдэлнэ.
3.4.Компани нь дараахь хэлбэртэй байна:
3.4.1.хувь нийлvvлэгчийн оруулсан хєрєнгє нь хувьцаанд хуваагдаж,
хувьцаа нь нийтэд чєлєєтэй арилжаалагддаг нээлттэй буюу хувьцаат
компани;
3.4.2.хувь нийлvvлэгчийн оруулсан хєрєнгє нь хувьцаанд хуваагдаж,
тvvнийг захиран зарцуулах эрх нь компанийн дvрмээр хязгаарлагддаг
хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компани .
4 дvгээр зvйл. Нээлттэй буюу хувьцаат компани
4.1.Нээлттэй буюу хувьцаат компанийн /цаашид энэ хуульд "хувьцаат
компани" гэх/ хувьцаа эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчийн саналыг
харгалзахгvйгээр єєрийн эзэмшиж байгаа хувьцааг чєлєєтэй захиран
зарцуулах эрх эдэлнэ.
4.2.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдийн тоог компанийн дvрмээр
хязгаарлахгvй.
4.3.Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол хувьцаат компани нь
нээлттэй буюу хаалттай захиалгын vндсэн дээр хувьцаа болон бусад
vнэт цаас гаргаж болно. Хаалттай захиалгын vндсэн дээр нэмж гаргасан
хувьцааг худалдан авагч нь цаашид тvvнийг чєлєєтэй захиран зарцуулах
эрх эдэлнэ.
4.4.Хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчид єєр хоорондоо тохиролцсоны
vндсэн дээр хувьцаагаа захиран зарцуулах эрхээ харилцан хязгаарласан
гэрээ байгуулж болно. Энэ гэрээний vйлчлэх хугацаа нь 10 жилээс
дээшгvй байх бєгєєд гэрээг хэдэн ч удаа сунгаж болно.
5 дугаар зvйл. Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай
компани
5.1.Хаалттай буюу хязгаарлагдмал хариуцлагатай компанийн /цаашид
энэ хуульд "хязгаарлагдмал хариуцлагатай компани " гэх / vvсгэн
байгуулагчдын тоо 50-иас дээшгvй байна. Хязгаарлагдмал хариуцлагатай
компани байгуулагдсаны дараа хувьцаа эзэмшигчдийн тоог хязгаарлахгvй.
5.2. Хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хувьцаа, тэдгээрийг
худалдан авах эрхийн бичиг болон тэдгээрт хєрвєх vнэт цаасыг зєвхєн
хаалттай захиалгын vндсэн дээр гаргана. Тэдгээрээс бусад vнэт
цаасыг компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол хувьцаат ба хаалттай
захиалгын vндсэн дээр гаргаж болно.
5.3.Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол хязгаарлагдмал хариуцлагатай
компанийн хувьцаа эзэмшигчид нь компанийн бусад хувьцаа эзэмшигчийн
худалдах хувьцаа, тэдгээрийг худалдан авах эрхийн бичиг болон
тэдгээрт хєрвєх vнэт цаасыг гурав дахь этгээдэд санал болгох vнээр
эзэмшиж байгаа хувьцааныхаа тоонд хувь тэнцvvлэн энэ зvйл болон
компанийн дvрэмд заасан журмын дагуу тэргvvн ээлжинд худалдан
авах эрхтэй.
5.4.Хувьцаагаа худалдахаар санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч
нь саналаа бусад хувьцаа эзэмшигчдэд бичгээр мэдэгдэнэ. Энэ мэдэгдэлд
худалдах гэж байгаа хувьцааны тєрєл, тоо, худалдах vнэ, тэргvvн
ээлжинд худалдан авч болох хувьцааны тоо, худалдан авах хугацаа,
журмыг тодорхойлсон байна.
Хувьцааг тэргvvн ээлжинд худалдан авах хувьцаа эзэмшигч нь энэ
шийдвэрээ тогтоосон хугацааны дотор бичгээр компанид мэдэгдэнэ.
Энэ мэдэгдэлд худалдан авч байгаа хувьцаа эзэмшигчийн овог, нэр,
хаяг, худалдан авах хувьцааны тоо, тєлбєр хийсэн баримт зэргийг
тусгасан байна. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол хувьцаа
эзэмшигч нь бусад хувьцаа эзэмшигчдийн
хувьцааг тэргvvн ээлжинд авах эрхээ бvхэлд нь буюу зарим хэсгийг
нь хэрэгжvvлэх, эсхvл энэ эрхээ бvхэлд нь буюу зарим хэсгийг нь
бусад хувь нийлvvлэгчдэд шилжvvлэх эрхтэй.
5.5.Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол энэ хуулийн 5.З-т
заасан эрхийг хувьцаа эзэмшигч тогтоосон хугацаанд бvрэн эдлээгvй
тохиолдолд тэдгээрийг худалдан авах эрх компанид шилжих бєгєєд
компани нь энэ эрхийг мэдэгдэлд заасан хугацаа дууссанаас хойш
ажлын 5 хоногийн дотор хэрэгжvvлнэ.
5.6.Энэ хуулийн 5.3, 5.5-д заасан этгээдvvд тэргvvн ээлжинд
худалдан авах эрхээ хэрэгжvvлээгvй тохиолдолд хувьцаагаа худалдахаар
санал тавьж байгаа хувьцаа эзэмшигч нь мэдэгдэлд заасан vнээс
багагvй vнээр гуравдагч этгээдэд худалдах эрхтэй.
6 дугаар зvйл. Хараат болон охин компани
6.1.Компанийн нийт энгийн хувьцааны 20-51 хvртэл хувийг єєр
/толгой/ компани дангаараа буюу нэгдмэл сонирхолтой этгээдтэй
хамтран эзэмшиж байгаа тохиолдолд уг компанийг хараат компани
гэнэ. Хараат компани нь бие даасан тайлан баланс гаргадаг хуулийн
этгээд байна.
6.2.Компанийн нийт энгийн хувьцааны 51-ээс 100 хvртэл хувийг
єєр /толгой/ компани дангаараа эзэмшдэг бие даасан хуулийн этгээдийг
охин компани гэнэ. Охин компани нь тусдаа санхvvгийн тайлан гаргахын
зэрэгцээ толгой компанитайгаа нэгдсэн тайлан гаргана.
6.3. Хараат болон охин компани нь толгой компанийн єрийг хариуцахгvй
бєгєєд тэдгээрийн хооронд байгуулсан гэрээнд єєрєєр заагаагvй
бол толгой компани нь хараат болон охин компанийн єрийг хариуцахгvй.
6.4. Толгой компани нь гуравдагч компанийн хараат болон охин
компани байвал тvvний охин компани нь гуравдагч компанийн хувьд
мєн хараат болон охин компани болох бєгєєд энэ зарчмыг vvнээс
ч илvv vргэлжилсэн хэлхээ холбоонд ашиглан хамаарлыг тогтооно.
6.5.Хараат болон охин компани нь толгой компанийн хувьцааг эзэмшиж
болно. Охин компанийн эзэмшиж байгаа хувьцаа нь саналын эрхгvй
бєгєєд хувь нийлvvлэгчдийн хурлын ирцийг тооцохдоо тэдний эзэмшиж
байгаа хувьцааг хасч тооцно. Эдгээр хувьцааг гуравдагч этгээдэд
шилжvvлэхэд уг этгээдэд хувьцааны бvх эрх шилжинэ.
6.6. Компани єєрийн хараат болон охин компани, тэдгээрийн хараат,
охин компаниуд болон бусад компанитай vйл ажиллагаагаа уялдуулах
зорилгоор нэгдэж болно.
6.7. Нэгдлийн оролцогчид нь бие даасан хуулийн этгээд хэвээр
байх бєгєєд оролцогчдын vйл ажиллагааг уялдуулахад чиглэсэн харилцааг
Иргэний хуульд заасан журмын дагуу байгуулсан гэрээгээр зохицуулна.
6.8.Энэ хуулийн 6.7.-д заасан гэрээгээр хvлээсэн vvргээ биелvvлэхээс
бусад тохиолдолд толгой компани нь хараат болон охин компанийн
vйл ажилагаанд зєвхєн эзэмшиж байгаа хувьцааны эрхээр оролцоно
7 дугаар зvйл. Компанийн салбар, тєлєєлєгчийн
газар
7.1.Компанийн салбар нь компанийн оршин байгаа газраас єєр газар
байрладаг тусгай нэгж бєгєєд компанийн vндсэн чиг vvргийг бvхэлд
нь буюу зарим хэсгийг нь, тvvнчлэн тєлєєлєгчийн газрын vvргийг
гvйцэтгэж болно.
7.2.Компанийн тєлєєлєгчийн газар нь компанийн оршин байгаа газраас
єєр газар байрладаг нэгж бєгєєд компанийн хууль ёсны ашиг сонирхлыг
хамгаалах, компанийн нэрийн ємнєєс хэлцэл хийх зэрэг эрх зvйн
тєлєєллийн vйл ажиллагаа явуулна.
7.3.Компани нь Монгол Улсад болон гадаадад єєрийн салбар, тєлєєлєгчийн
газартай байж болно. Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол салбар,
тєлєєлєгчийн газар байгуулах тухай шийдвэрийг компанийн тєлєєлєн
удирдах зєвлєл /байхгvй бол хувь нийлvvлэгчдийн хурал/гаргана.
7.4.Гадаадын хуулийн этгээдийн Монгол Улсад оршин байгаа салбар,
тєлєєлєгчийн газрыг бvртгэх байгууллагад бvртгvvлнэ. Монгол Улсын
олон улсын гэрээнд єєрєєр заагаагvй бол гадаадад салбар, тєлєєлєгчийн
газар байгуулах асуудлыг тухайн улсын хууль тогтоомжийн дагуу
шийдвэрлэнэ.
7.5.Компанийн салбар, тєлєєлєгчийн газар нь хуулийн этгээдийн
эрхийг эдлэхгvй бєгєєд тvvнийг байгуулсан компаниас баталсан журмын
дагуу vйл ажиллагаа эрхлэн явуулна. Салбар, тєлєєлєгчийн газрын
эд хєрєнгийг тvvнийг байгуулсан компанийн баланст тусгана.
7.6.Компанийн салбар, тєлєєлєгчийн газар нь vйл ажиллагаагаа
тvvнийг байгуулсан компанийн нэрийн ємнєєс явуулна. Компани нь
єєрийн салбар, тєлєєлєгчийн газрын хvлээх vvргийг хариуцна.
7.7.Компани нь єєрийн салбар, тєлєєлєгчийн газрын эрх баригчийг
томилох бєгєєд тэдгээр нь компаниас олгосон итгэмжлэлийн vндсэн
дээр vйл ажиллагаа явуулна.
8 дугаар зvйл. Компанийн vйл ажиллагааны чиглэл,
байгуулах хугацаа
8.1.Компани нь хуулиар хориглоогvй бvх тєрлийн vйл ажиллагаа
эрхэлж болох бєгєєд компани эдгээр vйл ажиллагааг хэрэгжvvлэхэд
шаардагдах эрх, vvргийг хvлээнэ.
8.2.Компанийн эрхлэх vйл ажиллагааны хvрээг дvрмээр хязгаарлаж
болно. Ингэж хязгаарласан нь энэ хязгаарлалтыг мэдэхгvйгээр хуулийн
хvрээнд vйл ажиллагаагаа явуулж байгаа гуравдагч этгээдийн ємнє
уг компанийн хvлээсэн vvргээ биелvvлэхээс чєлєєлєх vндэслэл болохгvй.
8.3.Хуульд заасны дагуу тусгай зєвшєєрєл шаардагдах vйл ажиллагаа
эрхлэх компани нь холбогдох эрх бvхий байгууллагаас бичгээр олгосон
зєвшєєрлийн vндсэн дээр энэ vйл ажиллагааг эрхлэн явуулна.
8.4.Компанийн дvрэмд єєрєєр заагаагvй бол компанийг тодорхой
бус хугацаагаар vvсгэн байгуулна.
9 дvгээр зvйл. Компанийн болон хувь нийлvvлэгчдийн
хариуцлага
9.1.Компанийн эд хєрєнгє нь эзэмшиж байгаа эд хєрєнгє болон
эд хєрєнгийн эрхээс бvрдэх бєгєєд компани нь эдгээр бvх эд хєрєнгєєрєє
хариуцлага хvлээнэ.
9.2.Компани нь хувьцаа эзэмшигчдийн хvлээх vvргийг хариуцахгvй.
9.3.Хувьцаа эзэмшигч нь компанийн хvлээх vvргийг хариуцахгvй
бєгєєд гагцхvv эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага
хvлээнэ.
9.4. Дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн
хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон бусад хэлбэрээр компанийн
vйл ажиллагааг тодорхойлох эрх бvхий этгээдийн буруутай vйл ажиллагааны
улмаас компанид учирсан эд хєрєнгийн хохирлыг уг этгээд єєрийн
хєрєнгєєр компанийн ємнє хариуцна.
9.5. Хувь нийлvvлэгчийн компанид оруулсан эд хєрєнгє, эд хєрєнгийн
эрх нь хувийн эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхээс тодорхой зааглагдаагvй
бол уг хувь нийлvvлэгч єєрийн бvх эд хєрєнгє, эд хєрєнгийн эрхээр
компанийн єр тєлбєрийг давхар хариуцна.
10 дугаар зvйл. Компанийн оноосон нэр, оршин
байгаа газар
10.1.Компани оноосон нэртэй байх бєгєєд тvvнийг хэрэглэх тохиолдол
бvрд уг нэрийн ард компанийн хэлбэрийг тодорхойлсон хувьцаат компани
буюу "ХК", хязгаарлагдмал хариуцлагатай компани буюу "ХХК" гэсэн
ялгах тэмдэглэл заавал заасан байна.
10.2.Компанийн оноосон нэр нь бусад компани, аж ахуйн нэгжийн
оноосон нэртэй давхардаагvй байх бєгєєд компани оноосон нэрээ
бvртгэх байгууллагад бvртгvvлснээр уг оноосон нэрийг хэрэглэх
онцгой эрх авна.
10.3.Компани нь бvртгэх байгууллагад бvртгэгдсэн єєрийн бэлгэдэл
болон барааны тэмдэгтэй байж болно.
10.4.Компанийн оршин байгаа газар, шуудангийн хаягийг тvvний
тэргvvлэх байгууллагын оршин байгаа газраар тодорхойлно. Тэдгээрийн
єєрчлєлтийг тухай бvр бvртгэх байгууллагад мэдэгдэнэ.
ГУРАВДУГААР БYЛЭГ
Компани байгуулах
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Компанийг єєрчлєн байгуулах, татан буулгах, єрийг хувьцаагаар
солих
ТАВДУГААР БYЛЭГ
Компанийн хувь нийлvvлсэн хєрєнгє, компанийн хувьцаа, бусад vнэт
цаас
ЗУРГАДУГААР БYЛЭГ
Ногдол ашиг, компанийн ємчийг шилжvvлэх
ДОЛДУГААР БYЛЭГ
Компани єєрийн vнэт цаасыг худалдан авах болон эргvvлэн авах
НАЙМДУГААР БYЛЭГ
Хувьцааны хяналтын багцыг худалдан авах
ЕСДYГЭЭР БYЛЭГ
Компанийн удирдлага
АРАВДУГААР БYЛЭГ
Компанийн эрх бvхий албан тушаалтны хvлээх хариуцлага
АРВАН НЭГДYГЭЭР
БYЛЭГ Их хэмжээний хэлцэл
АРВАН ХОЁРДУГААР
БYЛЭГ Сонирхлын зєрчилтэй хэлцэл
АРВАН ГУРАВДУГААР
БYЛЭГ Компанийн санхvv, эдийн засгийн vйл ажиллагаанд
тавих хяналт
АРВАН ДЄРЄВДYГЭЭР
БYЛЭГ Бусад зvйл