МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1997 оны 11 дvгээр сарын 20-ны єдєр
Улаанбаатар хот
ДАМПУУРЛЫН ТУХАЙ
НЭГДYГЭЭР БYЛЭГ
Нийтлэг vндэслэл
1 дvгээр зvйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь дампуурлын
хэрэг vvсгэх, хянан шийдвэрлэх, тєлбєрийн
чадваргvй аж ахуйн нэгжийг дахин хєрєнгєжvvлэх,
татан буулгахтай холбогдсон харилцааг
зохицуулахад оршино.
2 дугаар зvйл. Дампуурлын тухай хууль
тогтоомж
2.1. Дампуурлын тухай хууль тогтоомж нь
Иргэний хууль1, Иргэний хэрэг шvvхэд хянан
шийдвэрлэх тухай хууль2, энэ хууль, эдгээртэй
нийцvvлэн гаргасан хууль тогтоомжийн бусад
актаас бvрдэнэ.
2.2. Дампуурлын хэргийг vvсгэх, хянан
шийдвэрлэхтэй холбогдсон энэ хуулиар
зохицуулагдаагvй харилцааг Иргэний хэрэг шvvхэд
хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу зохицуулна.
2.З. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ
хуульд зааснаас єєрєєр заасан бол олон улсын
гэрээний заалтыг дагаж мєрдєнє.
З дугаар зvйл. Хуулийн нэр томьёо
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр
томьёог дор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1. "нэхэмжлэгч" гэж хариуцагчаас
vvргийн гvйцэтгэлийг шаардах эрх бvхий
этгээдийг;
3.1.2. "хариуцагч" гэж тєлбєрийн
чадваргvй болсон нєхєрлєл, хоршоо, компани,
тєрийн болон орон нутгийн ємчит vйлдвэрийн
газар, хуулийн этгээдийн эрх бvхий тєрийн бус
байгууллагыг;
3.1.3. "єєрийн хєрєнгє" гэж
хариуцагчийн vндсэн хєрєнгє, эргэлтийн
хєрєнгийн vнийн дvнгээс бусдад тєлєх нийт зээл,
єр тєлбєрийг хассан зєрvvг;
3.1.4. "хэрэг гvйцэтгэгч" гэж
хариуцагчийг татан буулгах, эсхvл дахин
хєрєнгєжvvлэх ажлыг эрхлэн гvйцэтгэгч, дахин
хєрєнгєжvvлэх ажиллагаанд хяналт тавих,
хариуцагчийн эд хєрєнгийг хамгаалах эрхтэйгээр
нэхэмжлэгчдийн хурлаас санал болгосноор шvvхийн
томилсон этгээдийг.
4 дvгээр зvйл. Тєлбєрийн чадваргvйд
тооцох
4.1. Єєрийн хєрєнгийн 10-аас доошгvй
хувьтай тэнцэх хэмжээний vvргээ хууль буюу
гэрээнд заасан хугацаанд биелvvлэхгvй бол
тєлбєрийн чадваргvйд тооцно.
ХОЁРДУГААР БYЛЭГ
Дампуурлын хэрэг vvсгэх
5 дугаар зvйл. Дампуурлын хэрэг vvсгэх
5.1. Шvvх дараахь vндэслэлээр
дампуурлын хэрэг vvсгэнэ:
5.1.1. vvргийн гvйцэтгэлийг шаардах эрх
бvхий харилцагч тал дампуурлын хэрэг vvсгэх
тухай нэхэмжлэл гаргасан;
5.1.2. хариуцагч vvргээ биелvvлж
чадахгvй болсныг єєрєє мэдэгдэж, дампуурлын
хэрэг vvсгэх хvсэлт гаргасан.
5.2. Нэхэмжлэл, хvсэлт нь энэ хуулийн 7
дугаар зvйлд заасан шаардлагыг хангасан гэж
шvvгч vзвэл тvvнийг хvлээн авснаас хойш 5
хоногийн дотор дампуурлын хэрэг vvсгэх тухай
захирамж гаргана.
5.З. Дампуурлын хэрэг vvсгэснээс хойш 5
хоногийн дотор шvvх нэхэмжлэлийн хувийг
хариуцагчид гардуулж, 30 хоногийн дотор
хариуцагчийг тєлбєрийн чадвартай болох эсэхийг
тогтооно.
5.4. Хариуцагч тєлбєрийн чадвартай
болох нь тогтоогдвол дампуурлын хэргийг
хэрэгсэхгvй болгож, зохигчдын єр тєлбєрийн
асуудлыг зохих хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ.
5.5. Хариуцагчийг тєлбєрийн чадваргvй
болсныг тогтоосноос хойш 7 хоногийн дотор шvvх
энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд
мэдээлнэ. Уг мэдээлэлд нэхэмжлэгчдийн анхны
хурал хийх он, сар, єдєр, газар, нэхэмжлэгчдээс
нэхэмжлэл гаргах журам, хугацаа, нэхэмжлэлийг
хуульд заасан хугацаанд гаргаагvйгээс vvсэх vр
дагавар зэргийг заана.
5.6. Дампуурлын хэрэг vvсгэхдээ шvvгч
єєрийн санаачилгаар буюу нэхэмжлэгчийн
хvсэлтээр Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх
тухай хуулийн 69 дvгээр зvйлд заасан арга хэмжээг
авч болно.
5.7. Шvvх дампуурлын хэрэг vvсгэхдээ
хэрэг гvйцэтгэгчийг тvр томилж болно. Тvр хэрэг
гvйцэтгэгч нь энэ хуулийн 12.1.1, 12.1.2, 12.1.З, 12.1.4, 12.1.5,
12.1.9-д заасан эрх эдэлж, vvрэг хvлээнэ.
6 дугаар зvйл. Шvvхийн шийдвэрт
гомдол гаргах
6.1. Оролцогч этгээдvvд дампуурлын
хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гарсан
шvvгчийн захирамж, шvvхийн тогтоолыг эс
зєвшєєрвєл тvvнийг гарсан єдрєєс хойш 5 хоногийн
дотор гомдол гаргах эрхтэй. Шvvх уг гомдлыг 15
хоногийн дотор хянан шийдвэрлэнэ.
6.2. Оролцогч этгээдvvд дампуурлын
хэргийг хянан шийдвэрлэхтэй холбогдуулан гарсан
шvvхийн шийдвэрийг эс зєвшєєрвєл тvvнийг гарсан
єдрєєс хойш 1О хоногийн дотор гомдол гаргах
эрхтэй. Шvvх уг гомдлыг 30 хоногийн дотор хянан
шийдвэрлэнэ.
6.3. Гомдлыг шvvх хянан шийдвэрлэх
хугацаанд дампуурлын хэрэг хянан шийдвэрлэх
хугацаа тvр зогсох бєгєєд гомдлыг хянан
шийдвэрлэсэн тухай шvvхийн шийдвэр гарсан
єдрєєс эхлэн тvvнийг vргэлжлvvлэн тооцно.
7 дугаар зvйл. Дампуурлын хэрэг
vvсгэх тухай нэхэмжлэл, хvсэлтэд тавих шаардлага
7.1. Дампуурлын хэрэг vvсгэх тухай
хариуцагчийн хvсэлтэд тєлбєрийн чадваргvй
болсон гэх vндэслэл, дахин хєрєнгєжvvлэх, эсхvл
дампуурсанд тооцож татан буулгах тухай санал,
мєн Иргэний хэрэг шvvхэд хянан шийдвэрлэх тухай
хуулийн 6О дугаар зvйлд заасныг тусгаж, дараахь
зvйлийг хавсаргана:
7.1.1. сvvлийн гурван жилийн санхvvгийн
тайлан тэнцэл;
7.1.2. ємчлєлдєє байгаа, эсхvл итгэмжлэн
ємчилсєн эд хєрєнгийн жагсаалт, тэдгээрийн
vнэлгээний талаархи санал;
7.1.3. нэхэмжлэгчдийн нэр, хаяг,
нэхэмжлэгч тус бvрийн авлага буюу гаргуулах
тєлбєрийн хэмжээ;
7.1.4. хариуцагчид тєлбєртэй этгээдийн
нэр, хаяг, тєлбєрийн хэмжээ;
7.1.5. хоршооны хувьд гишvvд, нєхєрлєлийн
тухайд бvрэн хариуцлагатай гишvvдийн нэр, хаяг.
7.2. Дампуурлын хэрэг vvсгэх тухай
нэхэмжлэлд тухайн этгээдийг тєлбєрийн
чадваргvйд тооцуулах, тєлбєрийн чадваргvй
болсон гэж vзэх vндэслэл, тvvний хvлээсэн vvрэг,
тєлбєрийн хэмжээ, vvрэг гvйцэтгэх хугацаа,
хариуцагчийг дахин хєрєнгєжvvлэх, эсхvл
дампуурсанд тооцож татан буулгах тухай саналыг
тус тус тусгаж, холбогдох нотлох баримтыг
хавсаргана.
7.З. Шаардлагатай тохиолдолд шvvх
хариуцагчийг тєлбєрийн чадваргvй болсон тухай
нэмэлт нотлох баримтыг нэхэмжлэл, хvсэлт
гаргасан этгээдээс шаардаж болно.
8 дугаар зvйл. Нэхэмжлэгчдийн хурал
8.1. Хариуцагчийг тєлбєрийн чадваргvй
болсонд тооцсон тухай нийтэд мэдээлснээс хойш 30
хоногийн дотор шvvх нэхэмжлэгчдийн анхны хурлыг
зохион байгуулна.
8.2. Нэхэмжлэгчдийн анхны хурлаас энэ
хуулийн 11.2-т заасан шаардлага хангасан этгээдийг
хэрэг гvйцэтгэгчээр батлуулахаар шvvхэд санал
болгоно.
8.З. Нэхэмжлэгчдийн хурал дараахь
асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ:
8.3.1. энэ хуулийн 27.З-т заасан хэсэг тус
бvрээр дахин хєрєнгєжvvлэх тєлєвлєгєєг батлах
эсэх;
8.3.2. дахин хєрєнгєжvvлэх тєлєвлєгєєний
биелэлтэд хяналт тавих, хариуцагчийн санхvvгийн
тайланг хэлэлцэх;
8.3.3. хэрэг гvйцэтгэгчийг томилуулахаар
шvvхэд санал тавих, тvvний цалин хєлс, vйл
ажиллагааны зардлын хэмжээ, тєлєх хугацаа,
журмыг тогтоох;
8.3.4. шvvхээс хариуцагчийн эд хєрєнгєє
захиран зарцуулах эрхийг хэрэг гvйцэтгэгчид
шилжvvлсэн тохиолдолд хэрэг гvйцэтгэгчээс уг
эрхийг хэрэгжvvлэх нєхцєл, хэмжээ хязгаарыг
тогтоох;
8.3.5. хэрэг гvйцэтгэгчийн мэдээлэл,
дvгнэлттэй танилцах, тайланг хэлэлцэх;
8.3.6. хэрэг гvйцэтгэгчийг єєрчлєх
саналыг шvvхэд тавих;
8.3.7. хэрэг гvйцэтгэгчийн vйл
ажиллагааны талаар шvvхэд гомдол гаргах;
8.3.8. хариуцагчийн vйл ажиллагаатай
холбогдох асуудлаар шvvхэд хандах;
8.3.9. хариуцагчийг татан буулгах тухай
шvvхийн шийдвэрийг шvvхийн оролцоогvйгээр
биелvvлэх эсэхийг шийдвэрлэх.
8.4. Нэхэмжлэлийн нийт шаардлагын 1О-аас
доошгvй хувийг гаргасан нэхэмжлэгчдийн
шаардсанаар хэрэг гvйцэтгэгч нэхэмжлэгчдийн
хурлыг зарлан хуралдуулна.
9 дvгээр зvйл. Нэхэмжлэгчдийн хурлаас
шийдвэр гаргах журам
9.1. Нэхэмжлэгчдийн хуралд нэхэмжлэгч
бvр бvх нэхэмжлэлийн нийт шаардлагын дvнд єєрийн
нэхэмжлэлийн шаардлагын эзлэх хувьтай тэнцvv
саналын эрхтэй оролцоно.
9.2. Шийдвэрийг хуралд оролцсон
нэхэмжлэгчдийн нийт нэхэмжлэлийн саналын эрхийн
66.7-оос дээш хувиар баталсан бол хvчин тєгєлдєрт
тооцно.
1О дугаар зvйл. Нэхэмжлэгчдийн зєвлєл
10.1. Нэхэмжлэгчдийн тоо 7-оос дээш
байвал нэхэмжлэгчдийн хурлаас нэхэмжлэгчдийн
зєвлєлийг байгуулж болох бєгєєд зєвлєл нь З-аас
доошгvй сондгой тооны нэхэмжлэгчдээс бvрдэнэ.
10.2. Нэхэмжлэгчдийн зєвлєлийн
бvрэлдэхvvнийг хуралд оролцсон нэхэмжлэгчдийн
нийт нэхэмжлэлийн саналын эрхийн 66.7-оос дээш
хувиар батална.
10.З. Зєвлєлийн эрх, vvргийг
нэхэмжлэгчдийн хурлаас батална.
11 дvгээр зvйл. Хэрэг гvйцэтгэгчийг
томилох
11.1. Шvvх энэ хуулийн 8.2-т заасны дагуу
нэхэмжлэгчдийн анхны хурлаас санал болгосон
этгээдийг 5 хоногийн дотор хэрэг гvйцэтгэгчээр
томилох эсэхийг шийдвэрлэнэ.
11.2. Хэрэг гvйцэтгэгч нь хариуцагчийн
vйл ажиллагаанд хувийн санхvv, эдийн засгийн
сонирхолгvй, хууль, санхvv, эдийн засгийн дээд
боловсролтой хувь хvн, эсхvл хууль зvй, эдийн
засаг, санхvvгийн чиглэлээр мэргэжлийн
зєвлєлгєє, vйлчилгээ vзvvлэх эрх, vvрэг бvхий
хуулийн этгээд байна.
11.З. Дор дурдсан этгээд, тvvний гэр
бvлийн гишvvнийг хэрэг гvйцэтгэгчээр томилохыг
хориглоно:
11.3.1. хариуцагч, нэхэмжлэгчийн
удирдлага, тvvний гишvvн;
11.3.2. хувьцаат компаниас бусад
хариуцагч хуулийн этгээдийн гишvvн;
11.3.3. нэхэмжлэгч хувь хvн.
12 дугаар зvйл. Хэрэг гvйцэтгэгчийн
эрх, vvрэг
12.1. Хэрэг гvйцэтгэгч дараахь эрх,
vvрэгтэй:
12.1.1. шvvхийн шийдвэрийн дагуу
хариуцагчийн эд хєрєнгийг битvvмжлэх;
12.1.2. хариуцагчийн эд хєрєнгє,
холбогдох баримт бичгийг хамгаалалтанд авч,
тооллого явуулах;
12.1.3. шаардлагатай тохиолдолд
хариуцагчийн vйл ажиллагаанд баримтын шалгалт
хийх ажлыг зохион байгуулах;
12.1.4. нэхэмжлэгчдийн хурлыг зарлан
хуралдуулах;
12.1.5. шvvхээр шийдвэрлvvлэх асуудлаар
шvvхэд хандах;
12.1.6. дампуурлын хэрэг vvсгэхээс ємнє
байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, энэ хуулийн 19,
2О, Иргэний хуулийн 4З, 44 дvгээр зvйлд заасан
гэрээ, хэлцлийг хvчингvйд тооцуулах, єєрчлvvлэх,
цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд
оруулах;
12.1.7. тусгай данс нээж хариуцагчийн
мєнгєн хєрєнгийг тєвлєрvvлэх;
12.1.8. хариуцагчийн нэрийн ємнєєс
нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хvрээнд
бусадтай гэрээ, хэлцэл байгуулах;
12.1.9. шаардлагатай мэдээ баримтыг
хариуцагчаас гаргуулан авах;
12.1.10. хариуцагчийн талаар гаргасан
єєрийн дvгнэлтийг холбогдох этгээдvvдэд
танилцуулах;
12.1.11. хариуцагчийн эд хєрєнгийг vнэлэх;
12.1.12. нэхэмжлэгчдийн тогтоосон цалин
хєлсний хэмжээнд багтаан єєрт туслагчийг
хєлсєєр ажиллуулах;
12.1.13. Иргэний хууль болон энэ хуулийн 18
дугаар зvйлд заасан журмын дагуу хариуцагчийн эд
хєрєнгийг худалдах;
12.1.14. хуульд заасан бусад эрх, vvрэг.
12.2. Хуурч мэхлэх, хайхрамжгvй хандах
зэрэг хууль бус vйл ажиллагааны улмаас
хариуцагчид ямар нэгэн хохирол учруулбал хэрэг
гvйцэтгэгч уг хохирлыг биечлэн хариуцна.
12.З. Дампуурлын хэргийн оролцогчид
хэрэг гvйцэтгэгчийн vйл ажиллагаатай
холбогдуулан шvvхэд гомдол гаргах, шvvх хэрэг
гvйцэтгэгчийг єєрчлєх эрхтэй.
1З дугаар зvйл. Хэрэг гvйцэтгэгчийн
дvгнэлт
13.1. Хэрэг гvйцэтгэгч нь шvvхээр
батлагдсанаасаа хойш 2О хоногийн дотор
хариуцагчийн vйл ажиллагаанд дvгнэлт хийж, энэ
тухайгаа шvvх, хариуцагч, нэхэмжлэгчид
танилцуулна. Дvгнэлтэд дараахь зvйлийг тусгана:
13.1.1. хариуцагчийн санхvv, эдийн
засгийн тооцоо, тvvний дvгнэлт;
13.1.2. хариуцагчийн тєлбєрийн чадваргvй
болсон шалтгаан, онцлог;
13.1.3. удирдлагын vйл ажиллагааны
талаархи дvгнэлт;
13.1.4. нэхэмжлэгчдийн хэсэг болон
нэхэмжлэл тус бvрийн дvн;
13.1.5. хариуцагчийг дахин хєрєнгєжvvлэх,
эсхvл дампуурсанд тооцож татан буулгах талаархи
санал;
13.1.6. шаардлагатай гэж vзсэн бусад
мэдээ, баримт.
13.2. Дvгнэлт гаргах явцад хэрэг
гvйцэтгэгчийн хvсэлтээр шvvх шинжээч томилж
болно.
13.З. Дахин хєрєнгєжvvлэх тєлєвлєгєє
гаргах эрх бvхий этгээдvvдэд дvгнэлттэй
танилцах боломжийг хэрэг гvйцэтгэгч хангана.
14 дvгээр зvйл. Хариуцагчийн аж ахуй
удирдах болон эд хєрєнгє захиран зарцуулах
эрхийг шилжvvлэх
14.1. Хэрэв хариуцагч энэ хуулиар
тогтоосон хугацаанд дахин хєрєнгєжvvлэх
хvсэлтээ гаргаагvй, тєлєвлєгєєг шvvхэд єгєєгvй
буюу уг тєлєвлєгєєг шvvх батлаагvй, эсхvл
хариуцагчийг татан буулгах тухай шvvхийн
шийдвэр гарсан бол хариуцагчийн эд хєрєнгє
захиран зарцуулах, аж ахуйн vйл ажиллагааг
удирдах эрхийг шvvхийн шийдвэрээр хэрэг
гvйцэтгэгчид шилжvvлнэ.
15 дугаар зvйл. Нэхэмжлэгч нэхэмжлэл
гаргах хугацаа
15.1. Харилцагч тал хариуцагчтай
холбоотой нэхэмжлэлээ хариуцагчийг тєлбєрийн
чадваргvй болсон тухай нийтэд мэдээлсэн єдрєєс
хойш 21 хоногийн дотор шvvхэд гаргана.
16 дугаар зvйл. Засгийн газар,
иргэдийн Тєлєєлєгчдийн Хурлаас хvсэлт гаргах
16.1. Засгийн газар, иргэдийн
Тєлєєлєгчдийн Хурал тєлбєрийн чадваргvй болсон
тєрийн болон орон нутгийн ємчит vйлдвэрийн
газрын єр, тєлбєрийг тєлєх тухай баталгааг
нэхэмжлэгчдийн анхны хурлаас ємнє шvvхэд гаргаж
болно.
16.2. Засгийн газар, иргэдийн
Тєлєєлєгчдийн Хурлын баталгааг нэхэмжлэгчдийн
хурлаас зєвшєєрсєн бол шvvх хэргийг З сарын
хугацаагаар тvдгэлзvvлж болно.
17 дугаар зvйл. Хуваарилагдах эд
хєрєнгє
17.1. Дампуурлын хэрэг vvсгэхэд
хариуцагчийн ємчлєлд байсан буюу тvvнийг татан
буулгаж улсын бvртгэлээс хасах хvртэлх
хугацаанд шинээр бий болсон ємчлєлийн зvйлс,
тэдгээрээс бий болох ашиг, орлогыг хариуцагчийн
хуваарилагдах эд хєрєнгєд хамруулна.
17.2. Хариуцагчид єр тєлбєртэй этгээд нь
гэрээ, хэлцлийн дагуу тєлбєр, тооцоогоо хийнэ.
18 дугаар зvйл. Хариуцагчийн эд
хєрєнгийг худалдах
18.1. Хариуцагчийн эд хєрєнгийг
худалдахдаа хамгийн єндєр vнэд хvргэх аргаар
худалдана.
18.2. Хариуцагчийн эд хєрєнгийг
vнэлэхдээ тvvний зах зээлийн ханш, чанар,
хэрэгцээ, элэгдэл болон хариуцагчийн саналыг
харгалзана.
18.З. Тухайн эд хєрєнгийг vнэлэхэд
хvндрэл учирсан, хэрэг гvйцэтгэгчээс тогтоосон
vнэлгээг хариуцагч зєвшєєрєєгvй тохиолдолд
vнэлгээний шинжээч томилж болно. Yнэлгээний
шинжээчийн тогтоосон vнэ эцсийнх байна.
18.4. Эд хєрєнгийг дуудлагын
худалдаагаар худалдахдаа Иргэний хуулийн 162
дугаар зvйл, Шvvхийн шийдвэр биелvvлэх тухай
хуулийн3 29 дvгээр зvйлийн 2, 3, 4 дэх хэсэгт заасан
журмыг баримтална.
18.5. Эд хєрєнгийг худалдсанаас орсон
орлогын зохих хувийг нэхэмжлэгчдийн хурал
/зєвлєл/-ын шийдвэрээр хэрэг гvйцэтгэгчид олгоно.
19 дvгээр зvйл. Хариуцагчийн хийсэн
хvчин тєгєлдєр бус хэлцэл
19.1. Хариуцагчийн хийсэн дор дурдсан
гэрээ, хэлцэл хvчин тєгєлдєр бус байна:
19.1.1. дампуурлын хэрэг vvсгэхээс ємнє 2
жилийн дотор хариу тєлбєргvйгээр хариуцагчийн
удирдах байгууллагын гишvvд, тэдгээрийн гэр
бvлийн гишvvдийн ємчлєлд эд хєрєнгє шилжvvлэх
тухай гэрээ, хэлцэл;
19.1.2. дампуурлын хэрэг vvсгэхээс ємнє 1
жилийн дотор хариу тєлбєргvйгээр энэ хуулийн
19.1.1-д зааснаас бусад этгээдийн ємчлєлд эд
хєрєнгє шилжvvлэх тухай гэрээ, хэлцэл;
19.1.3. дампуурлын хэрэг vvсгэхээс ємнє 1
жилийн дотор бусдад илт давуу байдлаар эд
хєрєнгє худалдах, vйлчилгээ vзvvлэх тухай гэрээ,
хэлцэл;
19.1.4. тодорхой нэхэмжлэгчдэд давуу эрх
олгох зорилгоор дампуурлын хэрэг vvсгэхээс ємнє
12О хоногийн дотор хийсэн гэрээ, хэлцэл;
19.1.5. дампуурлын хэрэг vvсгэснээс хойш
энэ хуулийг зєрчиж хийсэн гэрээ, хэлцэл.
2О дугаар зvйл. Хариуцагчийн гэрээг
єєрчлєх, цуцлах
20.1. Хариуцагчийн хуваарилагдах эд
хєрєнгийн хэмжээг нэмэгдvvлэх vvднээс шvvх
нэхэмжлэгчдийн хурал /зєвлєл/-аас санал
болгосноор хариуцагчийн биелэгдээгvй байгаа,
эсхvл ихэнх хувь нь биелэгдээгvй гэрээг єєрчлєх,
цуцлах эрхтэй.
21 дvгээр зvйл. Нэхэмжлэгчдийн vйл
ажиллагааг тvдгэлзvvлэх
21.1. Дампуурлын хэрэг vvсгэснээр
нэхэмжлэгчдийн тэгш эрхийг хангах vvднээс
дараахь vйл ажиллагааг тvдгэлзvvлнэ:
21.1.1. хариуцагчийн хуваарилагдах эд
хєрєнгєєс тєлбєр гаргуулах, vйлчилгээ vзvvлэх;
21.1.2. хариуцагчийн хуваарилагдах эд
хєрєнгєд хамаарах эд зvйлийг бусад этгээд
ємчлєлдєє авах;
21.1.З. урьд гарсан шvvхийн шийдвэрийн
дагуу хариуцагчийн хуваарилагдах эд хєрєнгєєс
эд хєрєнгє, тєлбєр гаргуулах;
21.1.4. хариуцагчийн хуваарилагдах эд
хєрєнгийг барьцаалах, барьцааны хэмжээг ихэсгэх,
барьцаалсан эд зvйлийг худалдах, бусад аргаар
захиран зарцуулах;
21.1.5. хариуцагчийн ємнє хvлээсэн vvргээ
бусдад шилжvvлэх, хариуцагчтай vvргийг хооронд
нь тооцох.
22 дугаар зvйл. Гэрээ, хэлцлийг
цуцлахыг хориглох
22.1. Хариуцагчаас энэ хуулиар тогтоосон
хvрээнд vйл ажиллагаагаа явуулах хэвийн
нєхцєлийг бvрдvvлэхтэй холбогдсон vйлчилгээ
vзvvлэх гэрээ, хэлцлийг хариуцагч тєлбєрийн
чадваргvй болсон vндэслэлээр цуцлах, єєрчлєхийг
хориглоно.
22.2. Энэ хуулийн 22.1-д заасан гэрээ,
хэлцэлтэй холбогдсон тєлбєрийг шvvхийн
зєвшєєрлєєр сар бvр тусгай дансанд тєвлєрvvлж
гvйцэтгэнэ.
ГУРАВДУГААР БYЛЭГ
Хариуцагчийг дахин хєрєнгєжvvлэх
2З дугаар зvйл. Хариуцагчийг дахин
хєрєнгєжvvлэх хvсэлт
23.1. Хариуцагчийг дахин хєрєнгєжvvлж,
vйл ажиллагааг нь цаашид vргэлжлvvлэх нь татан
буулгаснаас нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн
шаардлагыг илvv хэмжээгээр хангах боломжтой гэж
vзвэл дараахь этгээд хариуцагчийг дахин
хєрєнгєжvvлэх тухай хvсэлтийг тvvнийг тєлбєрийн
чадваргvйд тооцсон єдрєєс хойш 6О хоногийн дотор
шvvхэд гаргаж болно:
23.1.1. хариуцагч єєрєє;
23.1.2. хариуцагчаас нэхэмжилсэн нийт
тєлбєрийн гуравны нэг буюу тvvнээс дээш хувийг
нэхэмжилж байгаа нэхэмжлэгчид;
23.1.З.хэрэг гvйцэтгэгч.
23.2. Дахин хєрєнгєжvvлэх хvсэлтэд
хариуцагчийн vйл ажиллагааг цаашид vргэлжлvvлэх
санхvv, удирдлагын болон бусад боломж,
тэдгээрийн тооцоо, єєрчлєн байгуулагдсан аж
ахуйн нэгжийн хэтийн тєлєвийн талаар тусгана.
24 дvгээр зvйл. Дахин хєрєнгєжvvлэх
тєлєвлєгєє
24.1. Энэ хуулийн 2З.1-д заасан этгээд
хэрэг гvйцэтгэгчийн дvгнэлттэй танилцсан єдрєєс
хойш 30 хоногийн дотор дахин хєрєнгєжvvлэх
тєлєвлєгєєг /цаашид "тєлєвлєгєє" гэх/ шvvхэд
гаргаж єгнє.
24.2. Тєлєвлєгєєнд дараахь vйл
ажиллагааг тодорхой тусгана:
24.2.1. хариуцагчийг vvсгэн байгуулах
баримт бичигт єєрчлєлт оруулах эсэх, хэрэв
оруулбал тvvнд оруулах єєрчлєлт;
24.2.2. хариуцагчийн удирдлагад єєрчлєлт
оруулах эсэх, тvvнд ажиллах хvмvvсийн нэр, хаяг;
24.2.3. нэхэмжлэлийн шаардлагын оронд
vнэт цаас гаргах эсэх;
24.3.4. хариуцагчийн гаргасан vнэт цаасны
тєлбєрийн хугацааг сунгах, тvvний хvvгийн хувь
хэмжээнд єєрчлєлт оруулах эсэх, оруулбал ямар
хэмжээнд;
24.2.5. шинээр хийх гэрээ, хэлцлийн тухай;
24.2.6. хариуцагчийн эд хєрєнгєєс
худалдах бол тvvний хэмжээ;
24.2.7. хариуцагчаас бусдад шилжvvлэх эд
хєрєнгє;
24.2.8. хариуцагчид vлдэх эд хєрєнгє;
24.2.9. энэ хуулийн З5.4-т заасан
нэхэмжлэгчдийн хэсэг;
24.2.10. энэ хуулийн З5.4-т заасан дараалал
тус бvрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах арга,
хэлбэр, хэмжээ, хугацаа;
24.2.11. хариуцагчийг дампуурсанд тооцож
татан буулгах, эсхvл дахин хєрєнгєжvvлснээр
нэхэмжлэгчдэд хуваарилагдах тєлбєрийн
хэмжээний зєрvvг харьцуулсан тооцоо;
24.2.12. ажиллагчидтай байгуулсан
хєдєлмєрийн гэрээг цуцлах буюу тvvнд єєрчлєлт
оруулах бол тэдгээрт хууль тогтоомжийн зохих
актын дагуу тэтгэмж олгох, шинээр мэргэжил
эзэмшvvлэх, мэргэшvvлэх арга хэмжээ;
24.2.1З. тєлєвлєгєєг биелvvлж дvгнэх
хугацаа;
24.2.14. хэрэг гvйцэтгэгч болон холбогдох
бусад этгээдэд олгох урамшуулал, ажлын хєлсний
хэмжээ, тvvнийг олгох журам;
24.2.15. хариуцагчийг тєлбєрийн чадвартай
болгох талаар энэ хуулийн дагуу явуулах бусад
vйл ажиллагаа.
25 дугаар зvйл. Тєлєвлєгєєг биелvvлэх
хугацаа
25.1. Дахин хєрєнгєжvvлэх ажлыг 2 жилийн
дотор хийж гvйцэтгэсэн байвал зохино.
26 дугаар зvйл. Тєлєвлєгєєг
хэлэлцэхэд бэлтгэх
26.1. Тєлєвлєгєєг хэлэлцэх хурлын товыг
шvvх урьдчилан товлоно. Тєлєвлєгєєг хэлэлцэх
хурлыг энэ хуулийн 24.1-д заасан хугацаа
єнгєрснєєс хойш 20 хоногийн дотор зохион
байгуулна.
26.2. Тєлєвлєгєєг хэлэлцэх хурлын
бэлтгэлийг хэрэг гvйцэтгэгч хангана.
26.З. Хэрэг гvйцэтгэгч тєлєвлєгєєг
хэлэлцэх тухай мэдээллийг хэвлэл, мэдээллийн
хэрэгслээр нийтэд мэдээлнэ. Уг мэдээлэлд
нэхэмжлэгчдийн хурал явуулах єдєр,
тєлєвлєгєєтэй хэрхэн танилцаж болох тухай болон
шаардлагатай бусад мэдээллийг тусгасан байвал
зохино.
27 дугаар зvйл. Тєлєвлєгєєг
нэхэмжлэгчдийн хурлаар хэлэлцэж санал хураах
27.1. Тєлєвлєгєєг хэлэлцэх
нэхэмжлэгчдийн хурлыг хэрэг гvйцэтгэгч зохион
байгуулна.
27.2. Нэхэмжлэгчдийн хуралд тєлєвлєгєєг
санал болгосон этгээд заавал оролцоно.
27.З. Тєлєвлєгєєг батлах санал
хураалтад зєвхєн нэхэмжлэлийг нь шvvх хvлээн
авсан нэхэмжлэгчид оролцох эрхтэй бєгєєд санал
хураалтыг дараахь хэсэг тус бvрээр явуулна:
27.3.1. нэхэмжилсэн vнийн дvнгийн 1О буюу
тvvнээс дээш хувийг эзлэх барьцаат нэхэмжлэгчид;
27.3.2. бусад барьцаат нэхэмжлэгчид;
27.3.З. хариуцагчтай хєдєлмєрийн
гэрээгээр ажиллагчид;
27.3.4. бусад.
27.4. Хуралд оролцон тухайн хэсэгт
хамаарах санал гаргасан нийт нэхэмжлэгчдийн
саналын эрхийн олонхийн дэмжлэг авснаар тэр
хэсгээс тєлєвлєгєєг зєвшєєрсєнд тооцно.
27.5. Хэрэв хоёр буюу тvvнээс дээш
тєлєвлєгєє санал болгосон бол нэхэмжлэгчдийн
хурлаар бvгдийг хамтад нь хэлэлцvvлж санал
хураалгана.
28 дугаар зvйл. Тєлєвлєгєєг батлах
28.1. Нэхэмжлэгчдийн хурлаар
тєлєвлєгєєг хэлэлцсэнээс хойш 2О хоногийн дотор
тvvнийг батлах эсэхийг шvvх шийдвэрлэнэ.
28.2. Шvvх дараахь vндэслэлийн аль нэг нь
байвал тєлєвлєгєєг батална:
28.2.1. тєлєвлєгєєг нэхэмжлэгчдийн 2-оос
доошгvй хэсэг дэмжсэн бол;
28.2.2. нэхэмжлэлийн шаардлагыг
хариуцагч татан буугдсанаас илvv хангаж
чадахаар байвал.
28.З. Нэхэмжлэгчдийн хурлаас хэд хэдэн
тєлєвлєгєєг зєвшєєрч дэмжсэн бол шvvх
хариуцагчийн санал болгосон тєлєвлєгєєг
батална.
28.4. Шvvх хариуцагчийн санал болгосон
тєлєвлєгєєг энэ хуулийн 28.2-т заасан vндэслэлд
тохирохгvй гэж vзвэл хамгийн тохиромжгvй
нєхцєлд хамаарч байгаа нэхэмжлэгчдийн хэсгийн
зєвшєєрсєн тєлєвлєгєєг батална. Тєлєвлєгєєний
дагуу тухайн нэхэмжлэгчид тvvний нэхэмжлэлийн
шаардлагыг бvрэн хангахгvй хэмжээний хєрєнгє
хуваарилагдахыг тохиромжгvй нєхцєлд
хамаарагдах гэнэ.
28.5. Тєлєвлєгєєг шvvх батлаагvй бол
хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах
тухай шийдвэр гаргана.
29 дvгээр зvйл. Тєлєвлєгєєг хэрэгжvvлэх
29.1. Тєлєвлєгєєний биелэлтийг шvvхийн
шийдвэрийн дагуу хэрэг гvйцэтгэгчийн хяналтын
дор хариуцагч єєрєє, эсхvл хэрэг гvйцэтгэгч
зохион байгуулж хангана.
29.2. Хариуцагч єєрєє дампуурлын хэрэг
vvсгэх тухай хvсэлт гаргасан болон хариуцагчийн
гаргаж єгсєн тєлєвлєгєєг баталсан бол
тєлєвлєгєєний биелэлтийг хангах vvргийг шvvх
хариуцагчид даалгаж болно. Энэ тохиолдолд
хариуцагч хэрэг гvйцэтгэгчийн тогтоосон нєхцєл,
хязгаарлалтын хvрээнд эд хєрєнгийг захиран
зарцуулах эрхтэй.
29.З. Хэрэг гvйцэтгэгч буюу хариуцагч
тєлєвлєгєєг хэрэгжvvлж чадахгvй гэж хэрэг
гvйцэтгэгч, хариуцагч, нэхэмжлэгчдийн хурал
/зєвлєл/-аас vзвэл тvvнийг єєрчлєх хvсэлтийг
шvvхэд гаргаж болно.
29.4. Хэрэг гvйцэтгэгч тєлєвлєгєєний
биелэлтэд хяналт тавих талаар энэ хуулийн 12.1-д
зааснаас гадна дараахь эрх, vvрэгтэй:
29.4.1. хариуцагчийн санхvvгийн байдал,
орлого, зарлагын тайлан тэнцэлд сард нэг удаа,
шаардлагатай тохиолдолд тухай бvр шалгалт хийх;
29.4.2. тєлєвлєгєєний биелэлтийн явцад
тєлєвлєгєєнд нэмэлт, єєрчлєлт орох шаардлагатай
болсон, хариуцагчийг уг тєлєвлєгєєг хэрэгжvvлэх
боломжгvй болсон гэж vзвэл нэхэмжлэгчдийн
хурлыг зарлан хуралдуулах.
29.5. Хэрэв тєлєвлєгєєг хэрэгжvvлэх
боломжгvй болсон гэж vзвэл хариуцагч, хэрэг
гvйцэтгэгч буюу нэхэмжлэгчдийн хурал /зєвлєл/
хариуцагчийг дампуурсанд тооцож татан буулгах
тухай хvсэлтийг шvvхэд тавих эрхтэй.
29.6. Энэ хуулийн 29.5-д заасан хvсэлтийг
шvvх vндэслэлтэй гэж vзвэл хариуцагчийг
дампуурсанд тооцож, татан буулгах тухай шийдвэр
гаргана.
30 дугаар зvйл. Тєлєвлєгєєг биелvvлэх
хугацааг сунгах
30.1. Хэрэг гvйцэтгэгч буюу
нэхэмжлэгчдийн хурал /зєвлєл/-аас тєлєвлєгєєг
биелvvлэх хугацааг сунгах хvсэлтийг шvvхэд
тавьж болно.
30.2. Тєлєвлєгєєний биелэлтийн явцад
хариуцагчийн тєлбєрийн чадвар сайжирч,
нэхэмжлэгчдийн шаардлагыг хангах боломжтой гэж
vзвэл шvvх энэ хуулийн 25 дугаар зvйлд заасан
хугацааг зургаан сар хvртэл сунгаж болно.
30.З. Шvvх тєлєвлєгєєг биелvvлэх
хугацааг сунгахдаа зарим хязгаарлалт, нєхцєлийг
тєлєвлєгєєнд шинээр тусгаж болно.
30.4. Тєлєвлєгєєний биелэлтийг шvvхээс
сунгасан хугацаанд хариуцагч алдагдалд орсон
бол нэхэмжлэгчид хугацаа сунгасан шvvхийн
шийдвэрийг цуцлах хvсэлтийг шvvхэд тавих эрхтэй.
Ийнхvv хvсэлт тавьсан нь тєлєвлєгєєг биелvvлэх
ажиллагааг зогсоох vндэслэл болохгvй.
З1 дvгээр зvйл. Тєлєвлєгєєний
биелэлтийг тайлагнах
31.1. Тєлєвлєгєєг биелvvлж байгаа
хариуцагч орлого, зарлагын болон санхvvгийн
бусад тайлан, мэдээг сар бvр хэрэг гvйцэтгэгчид
гаргаж єгнє. Хэрэг гvйцэтгэгч хариуцагчийн
санхvvгийн тайлан, мэдээг улирал тутам
нэхэмжлэгчдийн хурал /зєвлєл/-д танилцуулж байна.
З2 дугаар зvйл. Дахин хєрєнгєжvvлэх
ажиллагааг дуусгавар болгох
32.1. Шvvх дараахь vндэслэлээр дахин
хєрєнгєжvvлэх ажиллагааг дуусгавар болгоно:
32.1.1. тєлєвлєгєєг биелvvлэх боломжгvй
болсон;
32.1.2. тєлєвлєгєєг бvрэн биелvvлж
дууссан;
32.1.З. тєлєвлєгєєг биелvvлж дуусаагvй
боловч нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийн шаардлагыг
тєлєвлєгєєний дагуу бvрэн хангасан.
32.2. Энэ хуулийн З2.1.1-д заасан
тохиолдолд шvvх хариуцагчийг дампуурсанд
тооцож, татан буулгах тухай шийдвэр гаргана.
32.З. Энэ хуулийн 32.1.2, З2.1.З-т заасан
тохиолдолд шvvх дампуурлын хэргийг хэрэгсэхгvй
болгоно.
32.4. Энэ хуулийн З2.1.2, З2.1.З-т заасан
vндэслэлээр хэргийг хэрэгсэхгvй болгосноор
нэхэмжлэгчдийн ємнє хариуцагчийн хvлээсэн vvрэг
дуусгавар болж vйл ажиллагаагаа сэргээнэ.
ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
Хариуцагчийг татан буулгах
33 дугаар зvйл. Хариуцагчийг татан
буулгах
33.1. Шvvх дараахь vндэслэлээр
хариуцагчийг дампуурсанд тооцож, татан буулгах
шийдвэр гаргана:
33.1.1. энэ хуулийн 23.1-д заасан этгээд
дахин хєрєнгєжvvлэх тухай хvсэлтийг шvvхэд
ирvvлээгvй;
33.1.2. шvvх тєлєвлєгєєг батлаагvй, эсхvл
тєлєвлєгєєг шvvхэд ирvvлээгvй;
33.1.3. тєлєвлєгєєг биелvvлэх боломжгvй
болсон.
33.2. Хариуцагчийг дампуурсанд тооцож,
татан буулгах тухай шийдвэр хvчин тєгєлдєр
болсон єдрєєс хойш 5 хоногийн дотор шvvх энэ
тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд
мэдээлнэ.
З4 дvгээр зvйл. Хариуцагчийн эд
хєрєнгийг битvvмжлэх, тоолох
34.1. Хариуцагчийн эд хєрєнгийг
битvvмжлэх тухай шvvхийн шийдвэр гарснаас хойш 5
хоногийн дотор хэрэг гvйцэтгэгч хариуцагчийн эд
хєрєнгийг битvvмжилж 30 хоногийн дотор тооллого
явуулна. Эд хєрєнгийн тооллогын хугацааг
нэхэмжлэгчдийн хурал /зєвлєл/-аас сунгаж болно.
34.2. Хэрэг гvйцэтгэгч хариуцагчийн дор
дурдсанаас бусад эд хєрєнгийг битvvмжилнэ:
34.2.1. чанар болон vнийг нь
бууруулахгvйн тулд яаралтай борлуулах эд
хєрєнгє;
34.2.2. нягтлан бодох бvртгэлийн тайлан;
34.2.3. vнэт цаас.
34.З. Эд хєрєнгє тоолоход хариуцагч буюу
тvvний тєлєєлєгч байлцана. Ийнхvv эд хєрєнгє
тоолоход байлцахаас хариуцагч буюу тvvний
тєлєєлєгч санаатайгаар зайлсхийсэн бол шvvхээс
томилсон тооллогын комисс эд хєрєнгийн тооллого
явуулна.
34.4. Тооллогын баримт бичигт хэрэг
гvйцэтгэгч, хариуцагч буюу тvvний тєлєєлєгч,
хэрэв тооллогын комисс томилсон бол комиссын
гишvvд гарын vсэг зурна.
34.5. Тооллогын баримт бичигт
хариуцагчийн ємчлєлийн бvх эд хєрєнгє
тусгагдсан болохыг хариуцагчид урьдчилан
сануулж, энэ тухай актад гарын vсэг зуруулна.
З5 дугаар зvйл. Мєнгєн хєрєнгийг
хуваарилах
35.1. Хэрэг гvйцэтгэгч хариуцагчийн
мєнгєн хєрєнгийг тєлєвлєгєєний дагуу
хуваарилна.
35.2. Хэрэг гvйцэтгэгч мєнгєн хєрєнгийг
хуваарилах тєлєвлєгєєг татан буулгах тухай
шийдвэр гарснаас хойш 2 сарын дотор шvvхэд єгєх
ба тєлєвлєгєєний хувийг бvх нэхэмжлэгчдэд
гардуулна.
35.3. Уг тєлєвлєгєєг нэхэмжлэгчид vл
зєвшєєрвєл тvvнийг хvлээн авснаас хойш 7
хоногийн дотор шvvхэд гомдол гаргах эрхтэй
бєгєєд шvvх гомдлыг 2О хоногийн дотор хянан
шийдвэрлэнэ.
35.4. Хуваарилагдах хєрєнгийг худалдах
бодит боломжийг харгалзан энэ хуулийн 35.2.-т
заасан хугацааг хэрэг гvйцэтгэгчийн хvсэлтээр
шvvх сунгаж болно.
35.5. Мєнгєн хєрєнгєєс нэхэмжлэлийн
шаардлагыг дор дурдсан дарааллаар хангана:
35.5.1. бусдын амь нас, эрvvл мэндэд
учруулсан гэм хорыг
арилгуулахаар гаргуулах тєлбєр;
35.5.2. хэрэг гvйцэтгэгчийн цалин хєлс,
хэрэг гvйцэтгэгчийн эрх, vvргийнхээ хvрээнд буюу
шvvх нэхэмжлэгчдийн хурал /зєвлєл/-ын
зєвшєєрєлтэйгээр явуулсан vйл ажиллагааны
зардал;
35.5.З. хариуцагчийг дахин хєрєнгєжvvлэх
явцад байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу
нэхэмжлэл;
35.5.4. барьцаат нэхэмжлэл;
35.5.5. энгийн нэхэмжлэл;
35.5.6. хариуцагчтай хєдєлмєрийн
гэрээгээр ажиллагчдын хєдєлмєрийн цалин хєлс;
35.5.7. шvvхийн зардал;
35.5.8. бусад.
35.6. Хариуцагчийн бvх эд хєрєнгийг
борлуулсан орлого нь нэхэмжлэлийн шаардлагыг
бvрэн хангаж хvрэхгvй тохиолдолд тухайн хэсгийн
нэхэмжлэлийг бvрэн барагдуулж дууссаны дараа
дараагийн хэсгийн нэхэмжлэлийн шаардлагыг
хангана. Нэг дараалалд орсон хэд хэдэн
шаардлагыг нэгэн зэрэг хангаж хvрэхгvй
тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагад хувь
тэнцvvлэн ногдуулна.
35.7. Барьцаат нэхэмжлэгчийн
барьцаалсан эд хєрєнгийг борлуулсан орлого нь
тvvний vvргийг хангахад хvрэлцэхгvй бол ийнхvv
хvрээгvй хэсгийг энгийн нэхэмжлэлийн дараалалд
шилжvvлнэ.
35.8. Энэ хуулийн 15 дугаар зvйлд заасан
хугацаанаас хожимдож гаргасан нэхэмжлэлийг шvvх
хvндэтгэн vзэх шалтгаантай гэж vзэж хєєн
хэлэлцэх хугацааг сэргээсэн бол уг нэхэмжлэлийн
шаардлагыг энэ хуулийн З5.4-т заасан дарааллыг
баримтлан хангана.
35.9. Нэхэмжлэлийн шаардлагыг бvрэн
хангасны дараа vлдсэн эд хєрєнгийг хариуцагч
хєрєнгє оруулагч /гишvvд/-д зохих хууль
тогтоомжийн дагуу хуваарилна .
З6 дугаар зvйл. Татан буулгах
ажиллагааг дуусгавар болгох
36.1. Шvvхэд мєнгєн хєрєнгє хуваарилах
тєлєвлєгєє гаргаж єгснєєс хойш хэрэв
тєлєвлєгєєнд гомдол гаргаагvй бол 2О хоногийн
дотор, гомдол гаргасан бол 4О хоногийн дотор
хэрэг гvйцэтгэгч мєнгєн хєрєнгийг хуваарилсан
тухай тайлангаа шvvхэд танилцуулна.
36.2. Шvvх хэрэг гvйцэтгэгчийн тайлантай
танилцаж дараахь нєхцєлд татан буулгах
ажиллагааг дуусгавар болгоно:
36.2.1. нэхэмжлэгчдийн нэхэмжлэлийг
бvрэн, эсхvл хариуцагчийн ємчлєлд байгаа эд
хєрєнгийн хэмжээнд нь хангасан бєгєєд цаашид
хуваарилагдах эд хєрєнгє vлдээгvй;
36.2.2. эд хєрєнгийг бvрэн худалдаагvй
боловч худалдсан хэсгээс нь нэхэмжлэлийн
шаардлагыг бvрэн хангасан.
36.З. Татан буулгах ажиллагаа дуусгавар
болмогц хэрэг гvйцэтгэгч энэ тухай бvртгэх
байгууллагад мэдэгдэж, улсын бvртгэлээс
хасуулна.
З7 дугаар зvйл. Татан буулгах ажиллагаа
дуусгавар болсны vр дагавар
37.1. Татан буулгах ажиллагаа дуусгавар
болсноор хариуцагч нэхэмжлэлийн хангагдаагvй
шаардлагын vvргээс чєлєєлєгдєж, тvvний
нэхэмжлэгчдийн ємнє хvлээсэн vvрэг дуусгавар
болно.
37.2. Энэ хуулийн З7.1 санаатайгаар
дампуурсан хариуцагчид хамаарахгvй.
З8 дугаар зvйл. Хариуцагчийг татан
буулгах тухай шvvхийн шийдвэрийг биелvvлэх
38.1. Хариуцагчийг татан буулгах тухай
шvvхийн шийдвэрийг биелvvлэх ажиллагааг шvvхийн
хяналт, оролцоогvйгээр явуулах эсэхийг
нэхэмжлэгчдийн хурлаас шийдвэрлэнэ. Шийдвэрийг
хуралд оролцсон нэхэмжлэгчдийн шаардлагын
гуравны хоёроос доошгvй хувийг эзлэх
нэхэмжлэгчдийн саналаар гаргана.
38.2. Энэ хуулийн З8.1-д заасан шийдвэр
гарсан тохиолдолд хэрэг гvйцэтгэгч энэ хуулийн
12.1.1-д зааснаас бусад эрх, vvргийг хэрэгжvvлнэ.
38.З. Хэрэг гvйцэтгэгчийн шийдвэрийг
хариуцагч, нэхэмжлэгч бvр заавал биелvvлэх
vvрэгтэй.
ТАВДУГААР БYЛЭГ
Бусад зvйл
З9 дvгээр зvйл. Хууль зєрчигчдєд
хvлээлгэх хариуцлага
39.1. Дампуурлын тухай хуулийг зєрчсєн
нь эрvvгийн хариуцлага хvлээлгэхээргvй бол шvvх
дор дурдсан захиргааны шийтгэлийг ногдуулна:
39.1.1. хэрэг гvйцэтгэгчийн тавьсан
шаардлагыг биелvvлэхээс vндэслэлгvйгээр
татгалзсан бол хариуцагч, нэхэмжлэгч, холбогдох
бусад этгээдийг 20000-50000 тєгрєгєєр торгох;
39.1.2. шvvх дампуурлын хэрэг vvсгэсэн,
эсхvл vvсгэх гэж байгааг мэдсээр байж тухайн аж
ахуйн нэгжийн эд хєрєнгє, баримт бичгийг нуусан,
эсхvл нуухад тусалсан бол уг этгээдийг 30000-50000
тєгрєгєєр торгох;
39.1.3. олгогдсон бvрэн эрхээ хэтрvvлсэн,
хувийн зорилгод ашигласан, холбогдох хууль
тогтоомж зєрчиж бусдын нууцыг задруулсан бол
хэрэг гvйцэтгэгчийг 40000-60000 тєгрєгєєр торгох;
39.1.4. энэ хуулийн З4.5-д заасан баталгааг
хуурамчаар гаргасан хариуцагчийг 30000-50000
тєгрєгєєр торгох.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА
Р.ГОНЧИГДОРЖ
1. Иргэний хууль "Ардын эрх"
сонины 1994 оны 12 дугаар сарын 30-ны єдрийн 258, 1995 оны
1 дvгээр сарын 3-ны єдрийн 1, 1995 оны 1 дvгээр сарын
4-ний єдрийн 2, "Тєрийн мэдээлэл" сэтгvvлийн
1995 оны 1 дугаарт тус тус нийтлэгдсэн.
2.Иргэний хэрэг шvvхэд хянан
шийдвэрлэх тухай хууль "Ардын эрх" сонины 1994
оны 7 дугаар сарын 5, 6, 7, 8-ны єдрийн 130-133, "Тєрийн
мэдээлэл" сэтгvvлийн 1994 оны 8 дугаарт тус тус
нийтлэгдсэн.
3. Шvvхийн шийдвэр биелvvлэх тухай
хууль "Ардын эрх" сонины 1996 оны 12 дугаар
сарын 13-ны єдрийн 248, "Тєрийн мэдээлэл"
сэтгvvлийн 1997 оны 1 дугаарт тус тус нийтлэгдсэн.