НЭГДYГЭЭР БYЛЭГ
МОНГОЛ УЛСЫН БYРЭН ЭРХТ БАЙДАЛ
Нэгдvгээр зvйл
1.Монгол Улс бол тусгаар тогтносон, бvрэн эрхт, Бvгд найрамдах улс мєн.
2.Ардчилсан ёс, шударга ёс, эрх чєлєє, тэгш байдал, vндэсний эв нэгдлийг хангах,
хууль дээдлэх нь тєрийн vйл ажиллагааны vндсэн зарчим мєн.
Хоёрдугаар зvйл
1.Монгол Улс тєрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна.
2.Монгол Улсын нутаг дэвсгэр зєвхєн засаг захиргааны нэгжид хуваагдана.
Гуравдугаар зvйл
1.Монгол Улсад засгийн бvх эрх ард тvмний мэдэлд байна.Монголын ард тvмэн
тєрийн vйл хэрэгт шууд оролцож, мєн сонгож байгуулсан тєрийн эрх барих тєлєєлєгчдийн
байгууллагаараа уламжлан энэхvv эрхээ эдэлнэ.
2.Тєрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглоно.
Дєрєвдvгээр зvйл
1.Монгол Улсын нутаг дэвсгэрийн бvрэн бvтэн байдал, улсын хил халдашгvй дархан
байна.
2.Монгол Улсын хилийг хуулиар бататгана.
3.Хууль гаргахгvйгээр гадаадын цэргийн хvчнийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байрлуулах,
дамжин єнгєрvvлэхээр улсын хил нэвтрvvлэхийг хориглоно.
Тавдугаар зvйл
1.Монгол Улс дэлхийн эдийн засгийн хєгжлийн тvгээмэл хандлага, єєрийн орны євєрмєц
онцлогт нийцсэн олон хэвшил бvхий эдийн засагтай байна.
2.Тєр нь нийтийн болон хувийн ємчийн аливаа хэлбэрийг хvлээн зєвшєєрч, ємчлєгчийн
эрхийг хуулиар хамгаална.
З.Ємчлєгчийн эрхийг гагцхvv хуульд заасан vндэслэлээр хязгаарлаж болно.
4.Тєр нь vндэсний эдийн засгийн аюулгvй байдал, аж ахуйн бvх хэвшлийн болон
хvн амын нийгмийн хєгжлийг хангах зорилгод нийцvvлэн эдийн засгийг зохицуулна.
5.Мал сvрэг бол vндэсний баялаг мєн бєгєєд тєрийн хамгаалалтад байна.
Зургадугаар зvйл
1.Монгол Улсад газар, тvvний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн
бусад баялаг гагцхvv ард тvмний мэдэл, тєрийн хамгаалалтад байна.
2.Монгол Улсын иргэдэд ємчлvvлснээс бусад газар, тvvнчлэн газрын хэвлий, тvvний
баялаг, ой, усны нєєц, ан амьтан тєрийн ємч мєн.
З.Бэлчээр, нийтийн эдэлбэрийн ба улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг
зєвхєн Монгол Улсын иргэнд ємчлvvлж болно.Энэ нь газрын хэвлийг ємчлєхєд хамаарахгvй.Иргэд
хувийн ємчийнхєє газрыг худалдах, арилжих, бэлэглэх, барьцаалах зэргээр гадаадын
иргэн, харьяалалгvй хvний ємчлєлд шилжvvлэх, тvvнчлэн тєрийн эрх бvхий байгууллагын
зєвшєєрєлгvйгээр бусдад эзэмшvvлэх, ашиглуулахыг хориглоно.
4.Тєр газрын эзэнд газартай нь холбогдсон vvрэг хvлээлгэх, улсын тусгай хэрэгцээг
vндэслэн нєхєх олговортойгоор газрыг солих буюу эргvvлэн авах, уг газрыг хvн
амын эрvvл мэнд, байгаль хамгаалал, vндэсний аюулгvй байдлын ашиг сонирхолд
харшаар ашиглавал хураан авч болно.
5.Тєрєєс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгvй хvнд газрыг тєлбєр,
хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно.
Долдугаар зvйл
1.Монголын ард тvмний тvvх, соёлын дурсгалт зvйл, шинжлэх ухаан, оюуны єв тєрийн
хамгаалалтад байна.
2.Иргэний туурвисан оюуны vнэт зvйл бол зохиогчийнх нь ємч, Монгол Улсын vндэсний
баялаг мєн.
Наймдугаар зvйл
1.Монгол хэл бол тєрийн албан ёсны хэл мєн.
2.Энэ зvйлийн 1 дэх хэсгийн заалт нь хvн амын єєр хэл бvхий vндэстний цєєнх
эх хэлээрээ суралцах, харилцах, соёл, урлаг, шинжлэх ухааны vйл ажиллагаа явуулах
эрхийг vл хєндєнє.
Есдvгээр зvйл
1.Монгол улсад тєр нь шашнаа хvндэтгэж, шашин нь тєрєє дээдэлнэ.
2.Тєрийн байгууллага шашны, сvм хийд улс тєрийн vйл ажиллагаа эрхлэн явуулж
болохгvй.
З.Тєр, сvм хийдийн хоорондын харилцааг хуулиар зохицуулна.
Аравдугаар зvйл
1.Монгол Улс олон улсын эрх зvйн нийтээр хvлээн зєвшєєрсєн хэм хэмжээ, зарчмыг
баримталж энхийг эрхэмлэсэн гадаад бодлого явуулна.
2.Монгол Улс олон улсын гэрээгээр хvлээсэн vvргээ шударгаар сахин биелvvлнэ.
3.Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай
хууль хvчин тєгєлдєр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил vйлчилнэ.
4.Монгол Улс Yндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг
дагаж мєрдєхгvй.
Арван нэгдvгээр зvйл
1.Эх орныхоо тусгаар тогтнолыг батлан хамгаалж, vндэсний аюулгvй байдал, нийгмийн
дэг журмыг хангах нь тєрийн vvрэг мєн.
2.Монгол Улс єєрийгєє хамгаалах зэвсэгт хvчинтэй байна.Зэвсэгт хvчний бvтэц,
зохион байгуулалт, тvvнд алба хаах журмыг хуулиар тогтооно.
Арван хоёрдугаар зvйл
1.Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь Тєрийн сvлд,
туг, далбаа, тамга, дуулал мєн.
2.Тєрийн сvлд, туг, далбаа, дуулал нь Монголын ард тvмний тvvхэн уламжлал,
хvсэл тэмvvлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлнэ.
З.Тєрийн сvлд нь ариун цагаан єнгийн бадам цэцэг суурьтай, тєгсгєлгvй vргэлжлэн
дэлгэрэх тvмэн насан хээгээр хєвєєлсєн, мєнх тэнгэрийг бэлгэдсэн дугариг хєх
дэвсгэртэй байна.Сvлдний тєв хэсэгт Монгол Улсын тусгаар тогтмнол, бvрэн эрхт
байдал, цог хийморийг илтгэсэн алтан соёмбо, эрдэнийн хvлгийг хослуулан дvрсэлсэн
байна.Сvлдний хvрээний магнайн хэсэгт эрт, эдvгээ, ирээдvй гурван цагийг бэлгэдсэн
хvслийг хангагч чандмань эрдэнэ, доод хэсэгт эх газрыг тєлєєлсєн ногоон єнгийн
уулан хээ, ашид дэвжихийн єлзий хутаг оршсон хvрдийг тус тус дvрсэлнэ. Хvрдийг
хадгаар дээдлэн сvлжсэн байна.
4.Монголын нэгдсэн тулгар тєрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын тєрийн
хvндэтгэлийн бэлгэдэл мєн.
5.Монголын Улсын тєрийн далбаа нь улаан, хєх, улаан хосолсон єнгєтэй байна.
Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундахь хэсэг нь мєнх тэнгэрийн хєх,
тvvний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан єнгєтэй байна.Далбааны ишин
талын улаан дэвсгэрийн тєв хэсэгт алтан соёмбо байрлуулна.Далбааны єргєн, урт
нь 1:2-ын харьцаатай байна.
6.Тєрийн тамга дєрвєлжин хэлбэртэй, голдоо тєрийн сvлдтэй, сvлдний хоёр талаар
Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дvрс бvхий бариултай байна.Тєрийн тамгыг
Монгол Улсын Ерєнхийлєгч барина.
7.Тєрийн бэлгэ тэмдгийг дээдлэн хэрэглэх журам, тєрийн дууллын vг, аяыг хуулиар
бататгана.
Арван гуравдугаар зvйл
1.Монгол Улсын тєрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг Улсын нийслэл гэнэ.
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот мєн.
2.Монгол Улсын нийслэлийн эрх зvйн vндсийг хуулиар тогтооно.
ХОЁРДУГААР БYЛЭГ
буцах