ЗУРГАДУГААР БYЛЭГ
МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ,
ЄЄРЧЛЄЛТ ОРУУЛАХ
Жаран наймдугаар зvйл
1.Yндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах санаачилгыг хууль санаачлах эрх бvхий
байгууллага, албан тушаалтан гаргах бєгєєд саналыг Yндсэн хуулийн цэц Улсын
Их Хуралд єргєн мэдvvлж болно.
2.Yндсэн хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах асуудлаар Улсын Их Хурлын гишvvдийн
гуравны хоёроос доошгvйн саналаар ард нийтийн санал асуулга явуулж болно. Санал
асуулгыг Yндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 1 дэх хэсгийн 16-д заасан vндэслэлийн
дагуу явуулна.
Жаран есдvгээр зvйл
1.Yндсэн хууль, тvvнд оруулах нэмэлт, єєрчлєлтийг Улсын Их Хурлын нийт гишvvний
дєрєвний гурваас доошгvйн саналаар батална.
2.Yндсэн хуульд оруулах нэмэлт, єєрчлєлтийг Улсын Их Хуралд хоёр удаа авч хэлэлцэхэд
ийнхvv нийт гишvvний дєрєвний гурваас доошгvйн санал авч эс чадвал уул тєслийг
ээлжит сонгуулиар сонгогдсон Улсын Их Хурлын шинэ бvрэлдэхvvн ажлаа эхэлтэл
дахин авч хэлэлцэхгvй.
З.Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын ємнєх зургаан сарын дотор Yндсэн
хуульд нэмэлт, єєрчлєлт оруулж vл болно.
4.Yндсэн хуульд оруулсан нэмэлт, єєрчлєлт Yндсэн хуулийн нэгэн адил хvчинтэй
байна.
Далдугаар зvйл
1.Yндсэн хуульд хууль, зарлиг, тєрийн байгууллагын бусад шийдвэр, нийт байгууллага,
иргэний vйл ажиллагаа бvрнээ нйицсэн байвал зохино.
2.Монгол Улсын Yндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны єдрийн 12 цаг
буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргvvн хар барс сарын шинийн
есний идрийн барилдлагаатай єлзийт сайн шар морин єдрийн морин цагаас эхлэн
улс даяар дагаж мєрдєнє.
БYГД НАЙРАМДАХ МОНГОЛ АРД УЛСЫН
АРДЫН ИХ ХУРАЛ
1992 оны нэгдvгээр сарын 1З-ны єдрийн 11 цаг З5 минут |
Улаанбаатар хот |