нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

ГУРАВДУГААР БYЛЭГ

МОНГОЛ УЛСЫН ТЄРИЙН БАЙГУУЛАЛ

НЭГ. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРАЛ

Хорьдугаар зvйл


Монгол Улсын Их Хурал бол тєрийн эрх барих дээд байгууллага мєн бєгєєд хууль тогтоох эрх мэдлийг гагцхvv Улсын Их Хуралд хадгална.


Хорин нэгдvгээр зvйл


1.Улсын Их Хурал нэг танхимтай, далан зургаан гишvvнтэй байна.

2.Улсын Их Хурлын гишvvнийг Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ, чєлєєтэй, шууд сонгох эрхийн vндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дєрвєн жилийн хугацаагаар сонгоно.

З.Улсын Их Хурлын гишvvнээр Монгол Улсын хорин таван нас хvрсэн, сонгуулийн эрх бvхий иргэнийг сонгоно.

4.Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно.


Хорин хоёрдугаар зvйл


1.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагvй байдал vvссэн зэрэг онцгой нєхцєлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгvй бол мєнхvv нєхцєл арилж, шинэ сонгогдсон гишvvдээ тангараг єргєтєл Улсын Их Хурал бvрэн эрхээ хэрэгжvvлнэ.

2.Улсын Их Хурал бvрэн эрхээ хэрэгжvvлэх боломжгvй гэж нийт гишvvний гуравны хоёроос доошгvй нь vзсэнээр буюу эсхvл мєнхvv шалтгаанаар Ерєнхийлєгч Улсын Их Хурлын даргатай зєвшилцєн санал болгосноор єєрєє тарах шийдвэр гаргаж болно. Ийнхvv тарах шийдвэр гаргасан бол шинэ сонгогдсон гишvvдээ тангараг єргєтєл Улсын Их Хурал бvрэн эрхээ эдэлнэ.

Хорин гуравдугаар зvйл


1.Улсын Их Хурлын гишvvн бол ард тvмний элч мєн бєгєєд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.

2.Улсын Их Хурлын гишvvний бvрэн эрх нь Тєрийн сvлдэндээ тангараг єргєснєєр эхэлж, Улсын Их Хурлын дараагийн сонгуулиар шинэ сонгогдсон гишvvд тангараг єргєснєєр дуусгавар болно.


Хорин дєрєвдvгээр зvйл


1.Улсын Их Хурлын дарга, дэд даргыг Улсын Их Хурлын гишvvдийн дотроос нэр дэвшvvлэн саналаа нууцаар гаргаж сонгоно.

2.Улсын Их Хурлын дарга, дэд даргын бvрэн эрхийн хугацаа дєрвєн жил байх бєгєєд хуульд заасан vндэслэлээр хугацаанаас нь ємнє чєлєєлж, огцруулж болно.


Хорин тавдугаар зvйл


1.Улсын Их Хурал тєрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох бєгєєд дараахь асуудлыг єєрийн онцгой бvрэн эрхэд хадгалж шийдвэрлэнэ:

1/хууль батлах, нэмэлт, єєрчлєлт оруулах;

2/тєрийн дотоод, гадаад бодлогын vндсийг тодорхойлох;

3/Ерєнхийлєгчийн ба Улсын Их Хурал, тvvний гишvvний сонгуулийг товлон зарлах;

4/Улсын Их Хурлын Байнгын хороо, Засгийн газар, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бvтэц, бvрэлдэхvvнийг тогтоох, єєрчлєх;


5/Ерєнхийлєгчийг сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргах, чєлєєлєх, огцруулах;

6/Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvд, хуульд зааснаар Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын бvрэлдэхvvнийг томилох, єєрчлєх, огцруулах;

7/тєрийн санхvv, зээл, албан татвар, мєнгєний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хєгжлийн vндсэн чиглэлийг тодорхойлж, Засгийн газрын vйл ажиллагааны хєтєлбєр, улсын тєсєв, тvvний гvйцэтгэлийн тайланг батлах;


8/хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн биелэлтийг хянан шалгах;

9/улсын хил тогтоох;

10/Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зєвлєлийн бvтэц, бvрэлдэхvvн, бvрэн эрхийг тогтоох;

11/Засгийн газрын єргєн мэдvvлснээр Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваарийг батлах, єєрчлєх;

12/нутгийн єєрєє удирдах болон захиргааны бйгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, vйл ажиллагааны эрх зvйн vндсийг тогтоох;

13/улсын цол, одон, медаль, цэргийн дээд цол бий болгох, тєрийн албаны зарим тусгай салбарын албан тушаалын зэрэг дэвийг тогтоох;


14/єршєєл vзvvлэх шийдвэр гаргах;

15/Засгийн газрын єргєн мэдvvлснээр Монгол Улсын олон улсын гэрээг соёрхон батлах, цуцлах, гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах;

16/ард нийтийн санал асуулга явуулах. Сонгуулийн эрх бvхий иргэдийн олонхи нь оролцсон ард нийтийн санал асуулгыг хvчинтэйд тооцож, олонхийн санал авсан асуудлыг шийдвэрлэгдсэн гэж vзнэ;

17/Монгол Улсын тусгаар тогтнол, бvрэн эрхт байдалд бусад улсаас аюул занал учруулж, зэвсэглэн халдвал дайн бvхий байдал зарлах, цуцлах;


18/энэ зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нєхцєлд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, эсхvл энэ тухай гаргасан Ерєнхийлєгчийн зарлигийг батлах, хvчингvй болгох.

2.Дараахь онцгой нєхцєл бий болсон vед vр дагаврыг нь арилгах, хvн ам, нийгмийн амьдралыг хэвийн болгохын тулд онц байдал зарлаж болно:

1/улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хvн амын амь нас, эрvvл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгvй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон;


2/Yндсэн хуулийн дэг журам, нийгмийн хууль ёсны тогтолцоо оршин тогтноход заналхийлсэн аливаа байгууллага, бvлэг хvний зохион байгуулалт бvхий хvч хэрэглэсэн хууль бус vйл ажиллагааны улмаас vvссэн нийтийн эмх замбараагvй байдлыг тєрийн байгууллага эрх хэмжээнийхээ дотор ердийн арга хэрэгслээр тохинуулах боломжгvй болсон.

З.Улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь нийтийн эмх замбараагvй байдал vvсч, зэвсэгт мєргєлдєєнд хvрсэн, тийм мєргєлдєєн гарах бодит аюул бий болсон, бусад улсаас цэргийн хvчээр тvрэмгийлэн халдсан, эсхvл тийнхvv халдах нь бодитой болсон vед дайны байдал зарлаж болно.


4.Улсын Их Хурлын бусад бvрэн эрх, зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.


Хорин зургадугаар зvйл


1.Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын гишvvн, Засгийн газар хууль санаачлах эрх эдэлнэ.

2.Иргэд, бусад байгууллага хуулийн тєслийн тухай саналаа хууль санаачлагчид уламжилна.

З.Монгол Улсын хуулийг Улсын Их Хурал албан ёсоор нийтлэх бєгєєд хэрэв хуульд єєрєєр заагаагvй бол ийнхvv нийтэлснээс хойш арав хоногийн дараа хvчин тєгєлдєр болно.


Хорин долдугаар зvйл


1.Улсын Их Хурал бvрэн эрхээ чуулган, зохион байгуулалтын бусад хэлбэрээр хэрэгжvvлнэ.

2.Улсын Их Хурлын ээлжит чуулган хагас жил тутам нэг удаа далан таваас доошгvй ажлын єдєр чуулна.

З.Улсын Их Хурлын гишvvдийн гуравны нэгээс дээшхийн шаардсанаар, эсхvл Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын даргын санаачилгаар ээлжит бус чуулган чуулж болно.

4.Улсын Их Хурлын анхдугаар чуулганыг сонгууль явуулсан єдрєєс хойш гуч хоногийн дотор Ерєнхийлєгч, бусад чуулганыг Улсын Их Хурлын дарга товлон зарлана.


5.Ерєнхийлєгч онц болон дайны байдал зарлавал тvvнээс хойш далан хоёр цагийн дотор Улсын Их Хурал онцгой чуулганаа тусгайлан товлохгvйгээр чуулна.

6.Yндсэн хууль, бусад хуульд єєрєєр заагаагvй бол Улсын Их Хурлын нийт гишvvний дийлэнх олонхи нь хvрэлцэн ирснээр чуулганыг хvчинтэйд vзэж, чуулганд оролцсон нийт гишvvний олонхийн саналаар асуудлыг шийдвэрлэнэ.


Хорин наймдугаар зvйл.


1.Улсын Их Хурал vйл ажиллагааныхаа зохих салбар, чиглэлээр Байнгын хороодтой байна.

2.Байнгын хорооны бvрэн эрх, зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг Улсын Их Хурал тогтооно.


Хорин есдvгээр зvйл


1.Улсын Их Хурлын гишvvн бvрэн эрхийнхээ хугацаанд улсын тєсвєєс цалин авна. Улсын Их Хурлын гишvvн нь хуулиар тогтоосон vvрэгт нь vл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгvй.

2.Улсын Их Хурлын гишvvний халдашгvй байдлыг хуулиар хамгаална.

З.Улсын Их Хурлын гишvvн гэмт хэрэгт холбогдсон тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганаар хэлэлцэж, бvрэн эрхийг нь тvдгэлзvvлэх эсэхийг шийдвэрлэнэ. Уул гишvvн гэмт хэрэг vйлдсэн гэж шvvх тогтоовол Улсын Их Хурал тvvнийг гишvvнээс нь эгvvлэн татна.

 

Yргэлжилэл

 

буцах


 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.