ХОЁР. МОНГОЛ УЛСЫН ЕРЄНХИЙЛЄГЧ
Гучдугаар зvйл
1.Монгол Улсын Ерєнхийлєгч бол тєрийн тэргvvн, Монголын ард тvмний эв нэгдлийг
илэрхийлэгч мєн.
2.Ерєнхийлєгчєєр дєчин таван нас хvрсэн, сvvлийн таваас доошгvй жил эх орондоо
байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дєрвєн жилийн хугацаагаар
сонгоно.
Гучин нэгдvгээр зvйл
1.Ерєнхийлєгчийн сонгууль хоёр шаттай байна.
2.Улсын Их Хуралд суудал бvхий нам дангаараа буюу хамтран Ерєнхийлєгчид тус
бvр нэг хvний нэр дэвшvvлнэ.
З.Анхан шатны сонгуульд Монгол Улсын сонгуулийн эрх бvхий иргэд нийтээрээ,
чєлєєтэй, шууд сонгох эрхтэй оролцож, Ерєнхийлєгчид нэр дэвшигчийн талаар саналаа
нууцаар гаргана.
4.Ерєнхийлєгчийн анхан шатны сонгуульд оролцсон нийт сонгогчийн олонхийн санал
авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал Ерєнхийлєгчєєр сонгогдсон гэж vзэж бvрэн
эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргана.
5.Ерєнхийлєгчид нэр дэвшигчдийн хэн нь ч ийнхvv сонгогчдын олонхийн санал аваагvй
бол анхны санал хураалтад оролцсон нийт сонгогчийн хамгийн олон санал авсан
хоёр хvнийг дахин санал хураалтад оруулна. Дахин санал хураалтаар сонгуульд
оролцсон нийт сонгогчийн олонхийн санал авсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал
Ерєнхийлєгчєєр сонгогдсон гэж vзэж бvрэн эрхийг нь хvлээн зєвшєєрсєн хууль гаргана.
6.Хэрэв хоёр дахь санал хураалтаар Ерєнхийлєгчид нэр дэвшигчдийн хэн нь ч
ийнхvv сонгогчдын олонхийн санал аваагvй бол дахин сонгууль явуулна.
7.Ерєнхийлєгчийг зєвхєн нэг удаа улируулан сонгож болно.
8.Ерєнхийлєгч нь Ерєнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишvvн, хуулиар
тогтоосон vvрэгт нь vл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгvй. Хэрэв
Ерєнхийлєгч єєр ажил, албан тушаал эрхэлж байгаа бол тангараг єргєсєн єдрєєсєє
эхлэн уул vvргээс чєлєєлєгдєнє.
Гучин хоёрдугаар зvйл
1.Ерєнхийлєгчийн бvрэн эрх тангараг єргєснєєр эхэлж, шинэ сонгогдсон Ерєнхийлєгч
тангараг єргєснєєр дуусгавар болно.
2.Ерєнхийлєгч сонгогдсоноосоо хойш гуч хоногийн дотор “Монгол Улсын тусгаар
тогтнол, бvрэн эрхт байдал, ард тvмнийхээ эрх чєлєє, vндэсний эв нэгдлийг эрхэмлэн
хамгаалж, Yндсэн хуулийг дээдлэн сахиж, Ерєнхийлєгчийн vvргийг шударгаар биелvvлэхээ
батлан тангараглая“ хэмээн Улсын Их Хуралд тангараг єргєнє.
Гучин гуравдугаар зvйл
1.Ерєнхийлєгч дараахь vндсэн бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:
1/Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бvхэлд нь буюу зарим хэсэгт
нь хориг тавих. Ерєнхийлєгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд
оролцсон нийт гишvvний гуравны хоёр нь хvлээж аваагvй бол уг хууль, шийдвэр
хvчин тєгєлдєр хэвээр vлдэнэ;
2/Улсын Их Хуралд олонхи суудал авсан намтай, аль ч нам олонхийн суудал аваагvй
бол Улсын Их Хуралд суудал авсан намуудтай зєвшилцєн нэр дэвшvvлсэн хvнийг Ерєнхий
сайдаар томилох санал, тvvнчлэн Засгийн газрыг огцруулах саналыг Улсын Их Хуралд
оруулах;
3/єєрийн бvрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл єгєх. Энэ талаар
Ерєнхийлєгч зарлиг гаргавал тvvнд Ерєнхий сайд гарын vсэг зурснаар хvчин тєгєлдєр
болно;
4/гадаад харилцаанд улсаа бvрэн эрхтэй тєлєєлж, Улсын Их Хуралтай зєвшилцєн
Монгол Улсын нэрийн ємнєєс олон улсын гэрээ байгуулах;
5/Монгол Улсаас гадаад улсад суух бvрэн эрхт тєлєєлєгчийн газрын тэргvvнийг
Улсын Их Хуралтай зєвшилцєн томилох буюу эгvvлэн татах;
6/Монгол Улсад суух гадаад улсын бvрэн эрхт тєлєєлєгчийн газрын тэргvvний
итгэмжлэх, эгvvлэн татах жуух бичгийг хvлээн авах;
7/Улсын цол, цэргийн дээд цол хvртээх, одон, медалиар шагнах;
8/уучлал vзvvлэх;
9/Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох
асуудлыг шийдвэрлэх;
10/Монгол Улсын vндэсний аюулгvй байдлын зєвлєлийг тэргvvлэх;
11/Бvх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;
12/Yндсэн хуулийн хорин тавдугаар зvйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нєхцєл
бий болбол Улсын Их Хурлын чуулганы чєлєє цагт, хойшлуулшгvй тохиолдолд улсын
нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, тvvнчлэн
цэрэг хєдєлгєх захирамж єгєх. Онц байдал, дайны байдал зарласан Ерєнхийлєгчийн
зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж
батлах буюу хvчингvй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагvй бол уул
зарлиг хvчингvй болно.
2.Ерєнхийлєгч Монгол Улсын зэвсэгт хvчний ерєнхий командлагч байна.
З.Ерєнхийлєгч Монгол Улсын Их Хуралд болон ард тvмэндээ хандан илгээлт гаргаж,
чуулганд єєрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар
мэдээлж, саналаа оруулж болно.
4.Ерєнхийлєгчид тодорхой бvрэн эрхийг зєвхєн хуулиар олгож болно.
Гучин дєрєвдvгээр зvйл
1.Ерєнхийлєгч бvрэн эрхийнхээ хvрээнд хуульд нийцvvлэн зарлиг гаргана.
2.Ерєнхийлєгчийн зарлиг хуульд нийцээгvй бол Ерєнхийлєгч єєрєє буюу Улсын
Их Хурал хvчингvй болгоно.
Гучин тавдугаар зvйл
1.Ерєнхийлєгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.
2.Ерєнхийлєгч тангарагаасаа няцаж Yндсэн хууль, Ерєнхийлєгчийн бvрэн эрхийг
зєрчвєл Yндсэн хуулийн цэцийн дvгнэлтийг vндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж
чуулганд оролцсон нийт гишvvний дийлэнх олонхийн саналаар огцруулна.
Гучин зургадугаар зvйл
1.Ерєнхийлєгчийн бие, єргєє, унаа халдашгvй дархан байна.
2.Ерєнхийлєгчийн нэр тєр, халдашгvй байдлыг хуулиар хамгаална.
Гучин долдугаар зvйл
1.Ерєнхийлєгчийг тvр эзгvйд бvрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга хэрэгжvvлнэ.
2.Ерєнхийлєгч огцорсон, нас нєгчсєн, хvсэлтээрээ чєлєєлєгдсєн бол Ерєнхийлєгч
шинээр сонгогдож тангараг єргєх хvртэл бvрэн эрхийг нь Улсын Их Хурлын дарга
хэрэгжvvлнэ. Энэ тохиолдолд Улсын Их Хурал Ерєнхийлєгчийн сонгуулийг дєрвєн
сарын дотор зарлан явуулна.
З.Улсын Их Хурлын дарга Ерєнхийлєгчийн vvрэг гvйцэтгэх журмыг хуулиар тогтооно.
Yргэлжилэл
буцах