нvvр хуудас | танилцуулга | зорилго | дvрэм | бидний тухай | vйл ажиллагаа | e-mail
эдийн засаг
статистик
хууль, эрх
[YНДСЭН]
[ААН]
[ОА ТАТВАР]
[БАНК]
[ВАЛЮТ]
[ВЕКСЕЛ]
[ХЄРЄНГЄ ОРУУЛАЛТ]
[ДААТГАЛ]
[ДАМПУУРАЛ]
[ИРГЭНИЙ]
[КОМПАНИ]
[ТББ]
санхvv
маркетинг

 

 

ГУРАВ. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Гучин наймдугаар зvйл


1.Монгол Улсын Засгийн газар бол тєрийн гvйцэтгэх дээд байгууллага мєн.

2.Засгийн газар тєрийн хуулийг биелvvлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг vvргийн дагуу дараахь vндсэн бvрэн эрхийг хэрэгжvvлнэ:

1/Yндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;

2/шинжлэх ухаан, технологийн нэгдсэн бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хєгжлийн vндсэн чиглэл, улсын тєсєв, зээл, санхvvгийн тєлєвлєгєєг боловсруулж Улсын Их Хуралд єргєж, гарсан шийдвэрийг биелvvлэх;


3/салбарын ба салбар хоорондын, тvvнчлэн бvс нутгийн хєгжлийн асуудлаар арга хэмжээ боловсруулж хэрэгжvvлэх;

4/хvрээлэн байгаа орчныг хамгаалах, байгалийн баялгийг зvй зохистой ашиглах, нєхєн сэргээх арга хэмжээ авах;

5/тєрийн захиргааны тєв байгууллагыг шуурхай удирдаж, нутгийн захиргааны байгууллагын vйл ажиллагааг удирдан чиглvvлэх;

6/улсыг батлан хамгаалах хvчин чадлыг бэхжvvлж, vндэсний аюулгvй байдлыг хангах;

7/хvний эрх, эрх чєлєєг хамгаалах, нийгмийн хэв журмыг бэхжvvлэх, гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжvvлэх;


8/тєрийн гадаад бодлого хэрэгжvvлэх;

9/Улсын Их Хуралтай зєвшилцєж дараа соёрхон батлуулахаар Монгол Улсын олон улсын гэрээ байгуулах, хэрэгжvvлэх, тvvнчлэн Засгийн газар хоорондын гэрээ байгуулах, цуцлах.

З. Засгийн газрын тодорхой бvрэн эрх, зохион байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.


Гучин есдvгээр зvйл


1.Засгийн газар Ерєнхий сайд, гишvvдээс бvрдэнэ.

2.Монгол Улсын Ерєнхий сайд Засгийн газрын бvтэц, бvрэлдэхvvн, тvvнд єєрчлєлт оруулах саналаа Ерєнхийлєгчтэй зєвшилцєн Улсын Их Хуралд єргєн мэдvvлнэ.

З.Засгийн газрын гишvvдийг Ерєнхий сайдын єргєн мэдvvлснээр Улсын Их Хурал хvн бvрээр хэлэлцэж томилно.


Дєчдvгээр зvйл


1.Засгийн газрын бvрэн эрхийн хугацаа дєрвєн жил байна.

2.Засгийн газрын бvрэн эрх Улсын Их Хурлаас Ерєнхий сайдыг томилсноор эхэлж, шинэ Ерєнхий сайдыг томилсноор дуусгавар болно.


Дєчин нэгдvгээр зvйл


1.Ерєнхий сайд Засгийн газрыг удирдаж, тєрийн хууль биелvvлэх ажлыг Улсын Их Хурлын ємнє хариуцна.

2.Засгийн газар vйл ажиллагаагаа Улсын Их Хуралд тайлагнана.


Дєчин хоёрдугаар зvйл


Ерєнхий сайд, Засгийн газрын гишvvний халдашгvй байдлыг хуулиар хамгаална.


Дєчин гуравдугаар зvйл


1.Засгийн газар бvрэн эрхээ хэрэгжvvлэх боломжгvй гэж vзвэл хугацаа дуусахаас ємнє огцрох тухайгаа Ерєнхий сайд Улсын Их Хуралд єргєн мэдvvлж болно.

2.Ерєнхий сайд, эсхvл Засгийн газрын гишvvдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бvрэлдэхvvнээрээ огцорно.

З.Улсын Их Хурал, Засгийн газрыг огцруулах тухай єєрєє санаачилсан болон Ерєнхийлєгчийн санал, Ерєнхий сайдын мэдэгдлийг хvлээн авснаас хойш арван тав хоногийн дотор Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн шийдвэрлэнэ.


4.Улсын Их Хурлын гишvvдийн дєрєвний нэгээс доошгvй нь Засгийн газрыг огцруулах тухай саналыг албан ёсоор тавибал Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэнэ.


Дєчин дєрєвдvгээр зvйл


Єєрт нь итгэл хvлээлгаж байгаа эсэхийг илэрхийлж єгєхийг хvсч Засгийн газар тогтоолын тєсєл оруулбал Улсын Их Хурал уул асуудлыг дєчин гуравдугаар зvйлийн З дахь хэсэгт заасан журмээр шийдвэрлэнэ.


Дєчин тавдугаар зvйл


1.Засгийн газар хууль тогтоомжид нийцvvлэн бvрэн эрхийнхээ дотор тогтоол, захирамж гаргах бєгєєд тvvнд Ерєнхий сайд, тухайн шийдвэрийн биелэлтийг хариуцсан сайд гарын vсэг зурна.

2.Засгийн газрын тогтоол, захирамж нь хууль тогтоомжид нийцээгvй бол Засгийн газар єєрєє буюу Улсын Их Хурал хvчингvй болгоно.


Дєчин зургадугаар зvйл


1.Монгол Улсын яам, тєрийн бусад албан газрыг хуулийн дагуу байгуулна.

2.Монгол Улсын тєрийн жинхэнэ албан хаагч Монгол Улсын иргэн байх бєгєєд Yндсэн хууль, бусад хуулийг чандлан баримталж ард тvмнийхээ тусын тулд, иргэний ёсоор тєрийн ашиг сонирхолд захирагдан ажиллана.

З.Тєрийн албан хаагчийн ажиллах нєхцєл, баталгааг хуулиар тогтооно.

 

 

Yргэлжилэл

 

буцах


 

 

архив | линк | гишvvдийн vг | хэлэлцvvлэг | шинээрnew

2001 © "Залуу эдийн засагч" клуб.