ДЄРЄВДYГЭЭР БYЛЭГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСАГ ЗАХИРГАА, НУТАГ
ДЭВСГЭРИЙН НЭГЖ, ТYYНИЙ УДИРДЛАГА
Тавин долдугаар зvйл
1.Монгол Улсын нутаг дэвсгэр засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг
нь суманд, сум нь багт, нийслэл нь дvvрэгт, дvvрэг нь хороонд хуваагдана.
2.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дэх хот, тосгоны эрх зvйн vндсийг хуулиар
тогтооно.
З.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг єєрчлєх асуудлыг эдийн засгийн бvтэц,
хvн амын байршлыг харгалзан тухайн нутгийн Хурал, иргэдийн саналыг vндэслэн
Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
Тавин наймдугаар зvйл
1.Аймаг, нийслэл, сум дvvрэг бол хуулиар тусгайлан олгосон чиг vvрэг, єєрийн
удирдлага бvхий засаг захиргаа, нутаг дэвсгэр, эдийн засаг, нийгмийн цогцолбор
мєн.
2.Аймаг, нийслэл, сум, дvvргийн хилийн цэсийг Засгийн газрын єргєн мэдvvлснээр
Улсын Их Хурал батална.
Тавин есдvгээр зvйл
1.Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь нутгийн
єєрєє удирдах ёсыг тєрийн удирдлагатай хослуулах vндсэн дээр хэрэгжинэ.
2.Нутгийн єєрєє удирдах байгууллага бол аймаг, нийслэл, сум, дvvрэгт тухайн
нутаг дэвсгэрийн иргэдийн Тєлєєлєгчдийн Хурал, баг, хооронд иргэдийн Нийтийн
Хурал, тухайн Хурлын хуралдааны чєлєє цагт тvvний Тэргvvлэгчид мєн.
З.Аймаг, нийслэлийн Тєлєєлєгчдийн Хурлыг дєрвєн жилийн хугацаагаар сонгоно.
Эдгээр Хурлын болон сум, дvvргийн хурлын тєлєєлєгчдийн тоо, сонгох журмыг хуулиар
тогтооно.
Жардугаар зvйл
1.Аймаг, нийслэл, сум, дvvрэг, баг, хорооны нутаг дэвсгэрт тєрийн удирдлагыг
тухайн аймаг, нийслэл, сум, дvvрэг, баг, хорооны Засаг дарга хэрэгжvvлнэ.
2.Засаг даргыг тухайн аймаг, нийслэл, сум, дvvрэг, баг, хорооны Хурлаас нэр
дэвшvvлж, аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерєнхий сайд; сум, дvvргийн Засаг даргыг
харьяалах аймаг, нийслэлийн Засаг дарга; баг, хорооны Засаг даргыг харьяалах
сум, дvvргийн Засаг дарга тус тус дєрвєн жилийн хугацаагаар томилно.
З.Ерєнхий сайд буюу дээд шатны нэгжийн Засаг дарга доод шатныхаа нэгжийн Засаг
даргад нэр дэвшигчийг томилохоос татгалзвал энэ зvйлийн 2 дахь хэсэгт заасан
журмаар дахин нэр дэвшvvлж томилтол ємнєх Засаг дарга бvрэн эрхээ хэвээр хадгална.
Жаран нэгдvгээр зvйл
1.Засаг дарга тухайн Хурлын шийдвэрийг хэрэгжvvлэхийн хамт засаг тєрийн тєлєєлєгчийн
хувьд харьяа нутаг дэвсгэртээ хууль тогтоомж, Засгийн газар, харьяалах дээд
шатныхаа байгууллагын шийдвэрийн гvйцэтгэлийг хангах ажлыг Засгийн газар, дээд
шатны Засаг даргын ємнє хариуцна.
2.Засаг дарга тухайн аймаг, нийслэл, сум, дvvрэг, баг, хорооны Хурлын шийдвэрт
хориг тавих эрхтэй.
З.Тавьсан хоригийг нь Хурал єєрийн тєлєєлєгчдийн олонхийн саналаар няцаасан
нєхцєлд Засаг дарга уул шийдвэрийг биелvvлэх боломжгvй гэж vзвэл огцрох хvсэлтээ
зохих Хурал, Ерєнхий сайд буюу харьяалах дээд шатны Засаг даргад гаргаж болно.
4.Аймаг, нийслэл, сум, дvvргийн Засаг даргын ажлын алба нь тамгын газар мєн.
Тамгын газрын бvтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бvрчлэн буюу нэг
маягаар тогтооно.
Жаран хоёрдугаар зvйл
1.Нутгийн єєрєє удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дvvрэг, баг,
хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг
бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд
хvн амыг зохион байгуулж оролцуулна.
2.Нутгийн єєрєє удирдах байгууллагын эрх хэмжээний асуудлыг дээд шатны байгууллага
нь шийдвэрлэж vл болно. Хэрэв нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэх
талаар хууль, тєрийн зохих дээд байгууллагын шийдвэрт тухайлан заагаагvй бол
нутгийн єєрєє удирдах байгууллага Yндсэн хуульд нийцvvлэн бие даан шийдвэрлэж
болно.
З.Улсын Их Хурал, Засгийн газраас шаардлагатай хэмээн vзсэн тохиолдолд єєрийн
бvрэн эрхэд хамаарах зарим асуудлыг шийдвэрлvvлэхээр аймаг, нийслэлийн Хурал,
Засаг даргад шилжvvлж болно.
Жаран гуравдугаар зvйл
1.Аймаг, нийслэл, сум, дvvрэг, баг, хорооны Хурал эрх хэмжээнийхээ дотор тогтоол,
Засаг дарга захирамж гаргана.
2.Хурлын тогтоол, Засаг даргын захирамж нь хууль тогтоомж, Ерєнхийлєгчийн зарлиг,
Засгийн газар, харьяалах дээд шатны байгууллагын шийдвэрт нийцсэн байх бєгєєд
тvvнийг тус тусын нутаг дэвсгэрт хvчин тєгєлдєр дагаж мєрдєнє.
З.Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тvvний удирдлагын эрх хэмжээ, зохион
байгуулалт, vйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно.
ТАВДУГААР БYЛЭГ
буцах