ТАВДУГААР БYЛЭГ
МОНГОЛ УЛСЫН YНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦ
Жаран дєрєвдvгээр зvйл
1.Монгол Улсын Yндсэн хуулийн цэц бол Yндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт
тавих, тvvний заалтыг зєрчсєн тухай дvгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх
бvрэн эрх бvхий байгууллага, Yндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мєн.
2.Yндсэн хуулийн цэц, тvvний гишvvн vvргээ гvйцэтгэхдээ гагцхvv Yндсэн хуульд
захирагдах бєгєєд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хvнээс хараат бус
байна.
З.Yндсэн хуулийн цэцийн гишvvний хараат бус байдал Yндсэн хууль, бусад хуулиар
тогтоосон баталгаагаар хангагдана.
Жаран тавдугаар зvйл
1.Yндсэн хуулийн цэц есєн гишvvнээс бvрдэнэ. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал,
гурвыг Ерєнхийлєгч, гурвыг Улсын дээд шvvхийн санал болгосноор Улсын Их Хурал
зургаан жилийн хугацаагаар томилно.
2.Yндсэн хуулийн цэцийн гишvvнээр хууль зvй, улс тєрийн єндєр мэргэшилтэй,
Монгол Улсын дєчин нас хvрсэн иргэнийг томилно.
З.Yндсэн хуулийн цэцийн даргаар есєн гишvvний аль нэгийг гурван жилийн хугацаагаар
гишvvдийн олонхийн саналаар сонгоно. Тvvнийг нэг удаа улируулан сонгож болно.
4.Yндсэн хуулийн цэцийн дарга, гишvvн хууль зєрчвєл Yндсэн хуулийн цэцийн шийдвэр,
анх илгээсэн байгууллагын саналыг vндэслэн Улсын Их Хурал эгvvлэн татаж болно.
5.Yндсэн хуулийн цэцийн бvрэлдэхvvнд Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын гишvvн, Ерєнхий
сайд, Засгийн газрын гишvvн, Улсын дээд шvvхийн шvvгч орж vл болно.
Жаран зургадугаар зvйл
1.Yндсэн хуулийн цэц нь Yндсэн хуулийг зєрчсєн тухай маргааныг иргэдийн єргєдєл,
мэдээллийн дагуу єєрийн санаачилгаар буюу Улсын Их Хурал, Ерєнхийлєгч, Ерєнхий
сайд, Улсын дээд шvvх, Улсын ерєнхий прокурорын хvсэлтээр хянан шийдвэрлэнэ.
2.Yндсэн хуулийн цэц энэ зvйлийн 1 дэх хэсэгт заасан vндэслэлээр дараахь маргаантай
асуудлаар дvгнэлт гаргаж Улсын Их Хуралд оруулна:
1/хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерєнхийлєгчийн бусад шийдвэр, тvvнчлэн Засгийн
газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ Yндсэн хуульд нийцэж байгаа эсэх;
2/ард нийтийн санал асуулга, Улсын Их Хурал, тvvний гишvvний ба Ерєнхийлєгчийн
сонгуулийн талаар сонгуулийн тєв байгууллагын гаргасан шийдвэр Yндсэн хуульд
нийцэж байгаа эсэх;
З/Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын дарга, гишvvн, Ерєнхий сайд, Засгийн газрын
гишvvн, Улсын дээд шvvхийн Ерєнхий шvvгч, Улсын ерєнхий прокурор Yндсэн хууль
зєрчсєн эсэх;
4/Ерєнхийлєгч, Улсын Их Хурлын дарга, Ерєнхий сайдыг огцруулах, Улсын Их Хурлын
гишvvнийг эгvvлэн татах vндэслэл байгаа эсэх.
З.Энэ зvйлийн 2 дахь хэсгийн 1, 2-т заасны дагуу оруулсан дvгнэлтийг Улсын Их
Хурал хvлээн зєвшєєрєєгvй бол Yндсэн хуулийн цэц дахин хянан vзэж эцсийн шийдвэр
гаргана.
4.Хууль, зарлиг, Улсын Их Хурал, Ерєнхийлєгчийн бусад шийдвэр, тvvнчлэн Засгийн
газрын шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээ нь Yндсэн хуульд нийцээгvй гэж
Yндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, зарлиг, батламж, шийдвэр хvчингvй
болно.
Жаран долдугаар зvйл
Yндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хvчин тєгєлдєр болно.
ЗУРГАДУГААР БYЛЭГ
буцах